Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/10/09
Төвийн нутаг болон баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн ихэнх хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 7-12 градус, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 18-23 градус, Чойбалсан, Говьсүмбэр, Дундговийн нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.