Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байх уу?
2014/10/13
Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байх уу? гэх асуулт сүүлийн үед бодогдох болсныг нуугаад яахав. Хутга мэс бариад хүн рүү дайран амийг нь хөнөөгөөд байгаа бус. Харин дөрвөн дугуйтай" машин" гэх зэвсгээр олон хүний амийг хөнөөсөөр байна.
Жолооны ард суусан хурд хэтрүүлэгчид, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаас болж гурван сая хүрэхгүй бид хоромхон зуурт нэгнийхээ амийг авч одож байгаа нь харамсалтай.
Улсын хэмжээнд 2013 онд 18367 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна. Түүнчлэн уг шалтгааны улмаас амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч. Харин өнгөрсөн наймдугаар сарын дундуур 14 хоногт зам тээврийн ослын нийт 484 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шижтэй 189, осол зөрчлийн шинжтэй 295 дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллажээ.
Сүүлийн үед зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг дайран амь насыг нь хөнөөж, хэргийн газраас зугтах хэрэг илүүтэй гарах болов. Тухайлбал, аравдугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан. Жолоочийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд БЗД-ийн нутаг Сансарын аюулгүй тойрог орчмоос олж илрүүлсэн юм.
Энэ сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим БГД-ийн нутаг З-р эмнэлгийн урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас мөн л зугтсан хэрэг гарав. Хэргийн газрыг орхин зугтсан жолоочийг камерын дүрс бичлэгийн тусламжтайгаар олж илрүүлсэн.
Дээрх хэргүүдийг НЗЦГ-т шалгаж байна. Орчлон хорвоо дээр ул мөр нь үлддэггүй зүйл гэж байдаггүй бөгөөд тэр дундаа авто аваарын хэргийг харсан гэрч, бүртгэсэн камер, хэргийн газарт үлдсэн будгийн хэлтэрхийгээр ч тухайн хэрэгт холбогдолтой автомашиныг олж тогтоох бүрэн боломжтой гэдгийг хүн бүр санаж явах хэрэгтэй. Осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг замын цагдаагийн Ерөнхий газраас анхааруулсаар байна. Гэсэн хэдий ч иргэд хэргийн газраас зугтасаар л хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр...
2006 онд Нийслэл хотод 69 мянга орчим машин замын хөдөлгөөнд оролцдог байв. Тухайн үед 483 цагдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байжээ. Харин өнөөдөр 2014 онд нийслэл хотод 45 0000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх судалгаа бий. Харамсалтай нь замын хөдөлгөөнд оролцаж байгаа машинд хяналт тавих алба хаагчидийн 455 цагдаа ажиллаж байна. Үүнээс харахад автомашины тоо 6 дахин өссөн байхад цагдаагийн ажиллах хүчин 28-аар багасчээ.
Жолооч та осол гаргасан үедээ хэргийн газраас зугтах бус харин иргэний үүргээ биелүүлэн түргэн тусламжын үйлчилгээ үзүүлж, цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Айж тэвдэж хэргийг нуугаад өнгөрч болох байх гэсэн өнгөц бодлоосоо болж шоронгийн хаалга татаж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй.
Хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж оролцвол та бусдын амийг хөнөөхгүй, ялтан болохгүй, эрүүл саруул, элэг бүтэн амьдарна.
Сэрэмжлүүлэг хүргэх үүднээс дараах бичлэгийг хүргэж байгаа болно.
Х.Даваа
Зочин · 2014/10/21
Hun dairsan ****** jolooch nart yaliin deed hemjee ugvul taarna
Зочин · 2014/10/16
Joloonii kursuud jaahan chanartai jolooch beldeh heregtei b na,aluurchin beltgehee bolimoor yum
Зочин · 2014/10/15
Хотын захиргаанаас санаачлан хийж буй битүү гүүрэн гарцыг олон газар шинээр байгуулж, түүгээр зорчоогүй иргэдийг торгодог болох гэх мэт тууштай арга хэмжээ авахгүй л бол наад хэдэн төгрөгөндөө хахсан айлуудын чинь эрх малнууд хүний амийг ялаа дайрч буй мэт хөнөөсөөр л байх болно.
араатны эрлэг · 2014/10/15
Зжгтахгүй байх нь дээр ч гэх шиг сонин сонин юм ярьж бичдэгээ болимоор юм. Ер нь хар ус гударч, харанхуй шөнөөр сагсалзаж яваад хүн дайрч гэмтээх юм уу ******** ёстой юм уу. Энэ автын ослоор хүн дайрч алж буй хүмүүсийг эрүүгийн хуулийн хүн амины хэрэгтэй адтлтган үзэж хүн дайрсан газар нь цаазалбал таарна.
монгол хүн · 2014/10/15
Наад малаа устгавал таарна
Зочин · 2014/10/14
Zugtahgui bhni dr yum bn medej avlaa ter hvnii buruu bj boloh yuman dr zugtval ter hvnii buruu bsn ch gemgui bsn jolooch buruutan blh yum bn
Зочин · 2014/10/14
ta zam teewriin osol heregt holbogdoj bolno hezee c yamar c tohioldold osol hergiin gazrig buu orhij zugtaarai magadgui zam teewriin osol hergiin ulmaas hun ami nas bolon eruul mendeeree hohirson c gesen tuunii zamin hudulguunii durem zurcsun buruutai uildel bdag yum ene tohioldold ta osol hergiin gazrig sanaatai orhin zugtaasan cini tanig buruutgah undeslel boldog yum shuu
Зочин · 2014/10/14
хүний унаагүйг унасан юм шиг давхидав онгироо гарууд бас бна мөн гэрэлтүүлэг маш ******
Зочин · 2014/10/14
Сагсуу, мунхаг зангаа боливол яасан юм бэ
Зочин · 2014/10/14
нэг л их яарсан бачимдсан улсууд!иргэн тус бүр хэзээч ийм асуудалтай тулж болно гэдгийг л ухамсарлах хэрэгтэй!
Зочин · 2014/10/14
машинаа багасгах хэрэгтэй байна аа
Зочин · 2014/10/14
Huuhen shig zantai zaluus olon boljee. Yamarch ajilgui murtluu yaruu. Yamarch orloggui guilgachin murtluu shouchin. Teneg baigaa biz
Зочин · 2014/10/14
Huleets muutai daldaga batsaanuud l iim yum hiij baigaadoo. Uchiraa medehgui hunii unaagui yum untsiim shig yaruu ongiroo. Ter ni hund muuhai haragddag baihgui yu. Bas arhi moodnoos garsniig meddegui hudiinii heden yum baina
Зочин · 2014/10/14
*****
Зочин · 2014/10/14
neg n shuurhai ajillasan humuus unen hudalaa garuud mungunii tuluu alban tu****liin tuluu ajillasan tr mungu n ger buld n hool bolj hodoodond n shingejil bdag bgaa da. geriinhee hamag ym a aldaad tr hulgaich n huwtsasaa tailaad hunii huwtsas umsuud ul mur n uchnuun bhad heregteng olsongui gj bgaan bolio ta nar zugeer ***hi guisan guilgachid tr hahuuliin munguuruu ***hiach awaad tatchij chadahkui yu hj bdag bn a