4d46d4048d88a26bbig

Хууль зөрчсөн бол ял зэм хүлээлгэдэг нь шударга ёсны илэрхийлэл. Гэмт хэрэг хийсэн л бол хэн байхаас үл хамаараад хийсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэдэг байх нь ардчилалын илрэл.

Түүнээс биш эрх мэдэлтнүүд хууль завшиж, бусдад гэм хор учруулсан ч гэлээ ял шийтгэлгүй үлдэж, халаасны хулгай хийсэн хүн олон жилийн ял авдаг ёс байж таарахгүй. Харамсалтай нь манай улсад хууль шүүхийн салбарын ийм зүй тогтол үгүйлэгдэж байна.

Нэг хэсэг хүмүүс хууль шүүхийн ажилтнууд шударга ажиллахгүй байна хэмээн тэднийг буруутгадаг нөгөө бол, нөгөө хэсэг нь шударга ажилласных нь төлөө хууль шүүхийн байгууллагын ажилтнуудыг бусдын захиалгаар хэрэг шийтгэлээ гэж шүүмжлэлттэй ханддаг “балай” уламжлал манай улсад амь бөхтай оршсоор байна.

Мөн цагаан захтай, эрх мэдэлтэй хүмүүс ял зэм хүртэн шүүхээр шийтгүүлсэн бол тэд дандаа хилс хэргээр шийтгэгдсэн гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэх гэсэн увайгүй хандлагууд байсаар байна. Төрийн ажил алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнууд төрийн өршөөлөөр суллагдсныхаа дараа эргээд хууль прокурорын ажилтныг буруутгаж, өөрт нь бусдын заавар тушаалаар ял хүлээлгэсэн хэмээн тэдний ажлын хараат бус байдлыг үл хүндэтгэсэн хандлагыг гарагж байна. Жишээлбэл, “Оюуны ундраа” группийн С.Отгонбаяр Онцгой байдлын сайд байхдаа төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан хэргээр яллагдан “аавынд” суухдаа тулж байсан. Тэрээр өршөөлөөр суллагдсныхаа дараа тухайн үед Монгол улсын Ерөнхий прокуророор   ажиллаж байсан М.Алтанхуягыг буруутган Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар өөрийг нь ялласан гэж үзжээ. С.Отгонбаяр өөрөө Н.Энхбаяртай “өшөөтөн” байсан мэт ярилцлагыг хэвлэлд өгч байжээ. / http://news.zindaa.mn/3ak/

Мөн тухайн үед С.Отгонбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан ганчимэг гэх бүсгүй АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбатыг өөрийгөө хүчиндсэн хэмээн “сүрдүүлж”, улмаар С.Отгонбаярын хэрэгт эерэгээр нөлөөлүүлэхийг оролдсон оролдлого нь бүтэлтгүйтэж, хамаг “булайгаа чирж” байсан. http://www.news.mn/content/5373.shtml

Монгол улс түүхэндээ анх удаа улсынхаа 3 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг 2012 онд шүүхээр яллан шийтгэсэн. Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулахдаа хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу тодорхой албан тушаал хаших эрхийг дөрвөн жилээр хасч, Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэхдээ бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг нь хураах” гэсний дагуу түүний эзэмшлийн дансанд байрлах 8935936 ам. доллар, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин орон сууцнаас Н.Энхбаярт оногдох хувийг хурааж, 8.6 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байсан байдаг. Үүний дараа юу болсныг бид сайн санаж байгаа.

Ямартай ч төрийн өндөр албан тушаалтыг шийтгэж болдог юм байна гэсэн итгэл үнэмшил энэ хэргийн дараа ард түмэнд төрсөн. Гэтэл 1993 оноос хойш цуврал гэх олон луйвар, авлигийн хэрэгт холбогдолтой “Оюуны ундраа”-ийн хэргийг шалгахгүй байгаа нь юуны учир вэ? Учир мэдэх хүмүүийн ярьж байгаагаар бол үүний цаана хууль хяналтын байгууллагын өндөр ажил албан тушаал хашдаг хүмүүс холботой гэх юм билээ. “Оюуны ундраа”-ийн С.Отгонбаяр өөрт нь сайн ханддаг хууль шүүхийн салбарынхныг нэг л өдөр өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.Ганчимэг шигээ золиослоод том хэрэгт унагаж мэдэх юм гэдгийг энэ салбарынхан анзаарч, түүний булхай луйврын хэргийг үнэн шударгаар шийдэж өгөөсэй билээ.

Төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн шамшигдуулж хувьдаа завших, улмаар авлига хахуулиар дамжуулан энэ хэргээ бүтээх чиглэлд “Оюуны ундраа”-ийг “гүйцэх” тийм хэрэг цөөн. Хэрэг хуучирдаггүй гэдэг.

Авлигачдын талаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: “Арван цэцэрлэг барьчих мөнгө нэг авилгачаас гарч ирж байна. Төр иймэрхүү улсын толгойг илэх гэж үү?, …Авилгач нарт тэгш хандаасай нэг хэсэгт нь авилгын боломж олгож бас нэг хэсэгийгүзүүлбэр болгож болохгүй.Шударга ёс бол нэг намын Нэг хүний баялаг биш. Монголын баялаг” гэсэн бол Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл “Авлигын эсрэг тэмцэж байгаа нь эх орныхоо төлөө тэмцэж байна гэсэн үг” гэжээ.

Тиймээс эх орныхоо сайн сайхны төлөө албан тушаалдаа эрдэж авлигаар ажлаа явуулж байгаа “Оюуны ундраа” мэтийн газрыг шалгаж тогтоон үнэнийг олох цаг нь болжээ…

Э Баяр