Дууны урлагийн гал тогоонд жинхэнэ хийж бүтээх хүсэл тэмүүллээр хөглөгдсөн залуусын төлөөлөл болсон Sweetymotion хамтлаг, дуучин Б.Амархүү, Цэлмүүн, А.Хишигдалай, Тэмүүлэн, S4 хамтлаг, реппер Rokit Bay нар хамтран "Хамтдаа хайрлах эх орон" дууг дуулжээ. 

Энэхүү дууны аялгууг  Л.Балхжав зохиосон бөгөөд үгийг С.Эрдэнэболд туурвисан аж.  Уг дууны шүлгийн зохиолчийг уншигч та бүхэн  “Эзэнт гүрний туульс” хэмээх “Монголын нууц товчоо”-ноос улбаалсан эзэн Чингис хааны цадиг намтар хийгээд Монголын түүхэн зохиолуудад тулгуурласан уран сэтгэмжит орчин цагийн туульсыг бүтээсэн гэдгээр нь таних биз ээ. 

Дашрамд дуулгахад, тус дууны клип нь  "Улс төрд шинэ манлайлагч" төслийн хүрээнд бүтжээ. Клипэнд Н.Баасандорж тоглосон юм. Түүнийг Төв шуудангийн буланд ном зардаг ах буюу  “Дээлтэй ах” гэдгээр нь хүн бүхэн андахгүй сайн танина. 

Ингээд "Хамтдаа хайрлах эх орон" дууны клипийг хүргэж байна.