Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгааршөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дорнодын нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна. |