Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар ирсэн билээ.

Тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож өнөөдөр орон нутгийн эмнэлгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хандив болгож хүлээлгэн өгч буйгаа дуулган хэвлэлийн бага хурлынхаа үеэр дуулгалаа.

Энэхүү хүүхдийн эмчилгээний техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн байна.

Өнөөдрийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь, өндөр ач холбогдолтой үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд гардуулан өглөө. Тодруулбал, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.

Мөн “Хурд” хамтлагийнхан 20-н жилийн турш хамтдаа байж үзэгч, сонсогч, уншигч түмэнтэй нь уулзуулж ирсэн эрхэм сэтгүүлчиддээ талархлаа илэрхийлж өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ, Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд анх удаа гэгдэж буй “Түүхэн ном”-оо бэлэг болгон өгөв.

 photo 15_zps5c43ddb6.jpg 

 

 photo 14_zps245eb51b.jpg 

 

 photo 12_zpsa2c65bec.jpg 

 

 photo 211_zps8744a294.jpg 

 

 photo 123_zps364b05fe.jpg 

 

 photo 28_zps24801b90.jpg 

 

 photo 112_zps49d1ac2e.jpg 

 

 photo 117_zps7784e4b5.jpg 

 photo 116_zps73de1201.jpg 

 

 photo 115_zps17821128.jpg 

 

 photo 114_zps30061bf4.jpg 

 

 photo 113_zps2f36d79d.jpg 

 

 photo 11_zps6b3000cd.jpg 

 

 photo 111_zps8e3c41c3.jpg 

 

 photo 110_zps75873ff0.jpg 

 

 photo 19_zps4904b6e0.jpg 

 

 photo 18_zps8099aa86.jpg 

 

 photo 17_zps6136a906.jpg 

 

 photo 16_zps52d94be1.jpg 

 

 photo 13_zps0bed584e.jpg 

 

 photo 122_zps88310047.jpg 

 

 photo 121_zps71ddecf0.jpg 

 

 photo 119_zpse2347c73.jpg 

 

 photo 118_zps51f859e5.jpg 

 

 photo 120_zps04e7775a.jpg 

 

 photo 212_zps5e8645a5.jpg

 

 photo 23_zps2a33f1bf.jpg 

 

 photo 21_zps5c978dbe.jpg 

 

 photo 26_zps5142be1c.jpg 

 

 photo 24_zps5dd5487b.jpg 

 

 photo 29_zps8c328c08.jpg 

 

 photo 210_zps5fb7ed9b.jpg 

 

 photo 25_zps3db5eae9.jpg 

 

 photo 27_zpsf48fe31d.jpg 

 

 photo 2_zps208e0aab.jpg 

 

 photo 22_zps4d5838b7.jpg