Д.Данзан: Монгол бөх дэлхийн хамгийн төгс төгөлдөр бөх
2014/10/16
-Үндэсний бөхийн холбооны баганыг түшилцэж яваа таньтай ярилцаж байгаадаа баяртай байна. Саяхан бөхчүүдэд допинг илэрсэнтэй холбоотой мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн наадмаар улсын цолонд хүрсэн улсын начин Н.Адъяабат, Э.Суманчулуун нарын шинжилгээгээр сэргээш илэрсэн гэдгийг өчигдөр хэвлэл мэдээллээр зарлалаа. Солонгост хийлгэсэн шинжилгээгээр допинг илэрсэн нь тогтоогдсон.
-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манайд ийм тохиолдол илэрвэл барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах журамтай.
-Бөхчүүдийг сэргээш хэрэглүүлэхгүй байх тал дээр та бүхэн хэр анхаарч байна. Жишээлбэл, допинг хэмээх бэлдмэлийг Монголд оруулж ирэхгүй байж болдоггүй юм уу?
-Долингийн хор холбогдлыг манай бөхчүүд уг нь сайн мэддэг. Сайн сахиж биелүүлдэг. Дээрх хоёр бөх маань бэртэлтэй байсан болохоор эмчилгээ хийлгэсэн гэж байгаа. Бөхчүүд маань бөхийнхөө ёс жудаг, уламжлалыг сайн сахиж, хууль дүрмээ биелүүлж, энэ мэт алдаа дутагдал гаргахгүй байх хэмжээний боловсролтой улс шүү дээ.
Гэхдээ манай бөхчүүд зориудаар үүнийг хэрэглээд байна гэж би бодохгүй. байна. Аавын хүүхдүүд алдаж гэндсэн зүйл гараа байлгүй. Тиймээс энэ таарал, болгоомж, өөрөө өөрийгөө хариуцах хариуцлага юу юунаас чухал. Тиймээс нийт, бөхчүүддээ дахин иймэрхүү алдааг битгий гаргаарай, өөрсдийгөө сайн хянаарай гэж захья.
Ер нь бусад хүмүүс бөхчүүдээр маань бахархаж байдаг бол, бид бүхний хувьд тэднийгээ илүү их хайрлаж байдаг юм шүү дээ. Допингийг гаднаас оруулж ирэхгүй байхыг манай Бөхийн холбоо хориглох, хянах боломжгүй, тийм ч үүрэггүй.
Тамирчид, бөхчүүд авахгүй бол оруулж ирсэн хүмүүс нь бизнесийнхээ хувьд шатаад л өнгөрөх ёстой. Тэд тэр юмаа бөхчүүдийн ам руу хүчээр хийхгүй шүү дээ. Тэгэхээр бөхчүүд маань ямар ч гоё үгэнд хууртахгүй хашир, өерийгөө, монгол бөхөө бодсон хариуцлагатай байхад л болох хэрэг.
Зарим хүмүүс допингийн сүлжээ бий болсон гэж ярих юм. Мэдэж байвал хууль, хяналтынханд хандах хэрэгтэй. Мэдээд байгаа мөртөө дуугүй яваад байгаа нь өөрөө гэмт хэрэг биз дээ.
-Олны ярьж байгаагаар одоогийн бөхнүүд их ёс жудаггүй ааш авир гаргах боллоо гэдэг. Жишээ нь, хоорондоо барилдаж байгаад зодолдох, ахмад настнаа хүндлэхгүй байх гэх мэт?
-Өнөө үед, тухайлбал 2000-аад оноос буюу Бөхийн өргөөтэй болсон цагаас өмнөх 60-90-ээд онтой харьцуулахад бөхийн тоо асар их өссөн. Өмнөх үед заалны барилдаанд 24, 36, 48 бөх л барилддаг байсан бол одоо сумын цолтны барилдаанд 500-600, аймаг цэргийн цолтон ахалсан барилдаанд тоо хязгаарлаад 256, улс аймгийн цолтон толгойлсон барилдаанд 224-256 бөх барилдаж байна.
Бөхтэй олон спорт хороодын зэрэгцээ аймаг бүхэн өөрийн гэсэн бөхийн дэвжээтэй боллоо. Энэ бол том хөгжил, дэвшил мөн. Үүнийг дагаад монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд их дээшилсэн. Ихэнх бөхчүүд барилдахаас өөр зүйл хийдэггүй, зөвхөн бэлтгэл хийж, барилдаж байна.
Энэ нь үндэсний бөх маань спорт талаасаа их хөгжсөн гэсэн үг. Үүнийг дагаад зарим бөхчүүдэс “спортын зан характер” гардаг болж байна. Дэлхийн аль ч спортод иймэрхүү зүйлс байдаг. Гэхдээ би үүнийг зөвтгөж, зарим бөхийн зан чанарын дутагдлыг өмөөрч байгаа юм биш.
Бөхчуүд хааяа илрэх гээд байдаг “спортын: характер” гэх таагүй зүйлийг ёс суртахуун, жудаг чанараараа дарж явах ёстой. Өөрөөр хэлбэл, ёс жудгаа нэгд тавьж, хэлээ хазаж, нэг гараа нөгөө гараараа барьж явах ёстой юм.
Харамсалтай нь ганц нэг бөх ингэж чадахгүйгээсээ болоод өөрийнхөө төдийгүй нийт бөхчүүдийнхээ, монгол бөх гэдэг их өв соёлынхоо нэрийг гутаах юм. Манай холбооны дүрэмд бөх хүний ёс жудагт харш янз бүрийн зан авир гаргавал тухай бүрт хариуцлага тооцох заалтууд бий.
Энэ хэмжээнд зохих арга хэмжээг авдаг. Хүмүүс нэг бөхийн таагүй, багахан ч болов үйлдэлд ихээхэн эмзэглэж, шүүмжлээд байгаа нь бөхчүүдийн мууг үзэх гэсэн санаа огт биш, харин огт өө сэвгүй, үлгэр жишээс байхыг л бөхчүүдээсээ шаардаж байгаа хэрэг.
Гэхдээ нэг бөхийн тухай биш нийт бөхийн тухай мэт “бөхчүүд” гэж ярих нь хэцүүхэн байдаг. Жишээ нь, Н.Дорж гэдэг бөх алдаа дутагдал гаргавал, олон түмэн маань бүх бөхчүүдийг Н.Дорж шиг бодож хавтгайруулан ярьж, ойлгож болохгүй.
-Одоогоос хэдэн сарын өмнө цахим ертөнц дээр хоёр монгол бөхийн эмэгтэй хүний цүнхийг яг л олс мэт таталцан булаалдаж байгаа реклам гарсан байдаг. Үүнийг ихэнх хүмүүс монгол бөхчүүд маань ёс жудаггүй авирлалаа гээд шүүмжлээд байсан. Та энэ тал дээр юу гэж бодож байна?
-Би тэр рекламыг үзээгүй л дээ. Гэхдээ тэр рекламыг хийсэн хүнийх нь зохиомжоор л тоглоно шүү дээ. Үүнд ёс жудагт харшлаад байх ноцтой юу байгаа юм бэ. Харин ямар рекламд тоглох, ямарт тоглохгүйгээ сайн бодох хэрэпгэй.
-Үндэсний бөхөд төрсөн аваргууд нэг жил түрүүлээд л хүч саарчихдаг. Гэтэл хоёр, хэдэн жил дараалаад түрүүлчих дээр үеийнх шиг мундаг аваргууд төрөн гарахгүй байгаад олон түмэн сэтгэл дундуур байдаг?
-Дээхэн үед бэлтгэл нэг их хийдэггүй байсан болохоор байгалиас заяасан илүү хүчтэй нь давуу байсан талтай. Түүнээс хойщих цаг үеийн бөх-чүүд ч яг одооныхыг бодвол бэлтгэл арай л бага хийдэг байсан.
Одоогийн бөхийн хөгжил бол бэлтгэл дзэр суурилсан байдаг юм. Бэлтгэл хэн сайн хийсэн нь л илүү ам-жилт гаргана, өөрөөсөө илүү бөхийг хаях бололцоотой байна гэсэн үг. Олон бөх амжилтын төлөө зүтгэж байгаа болохоор тэндээс хэн нэгэн нь давамгайлж гарч ирзх амаргүй л дээ.
Өөр өөр цаг үеийн бөхчүүдийг жишиж болдоггүй. Тэднийг нэгэн цаг үед яг адил 25 настай байхад нь барилдуулж болдог байсан бол чухам хэн нь илүү вэ гэдэг нь мэдэгдэнэ шүү дээ. Мэдээж өмнөх цаг үед үнэхээр их авьяас чадвартай аваргууд байсныг би үгүйсгэхгүй.
Зөвхөн бөх гэлтгүй урлагийн тухайд л гэхэд 60,70,80-аад онд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Д.Мяасүрэн гээд аварга хөгжмийн зохиолчид л дээгүүр яригдаж байсан бол, одоо бол хөгжмийн зохиолчид, ая зохиогчид зөндөө байна. Өөрөөр хэлбэл, хөгжил дэвшил салбар бүрт байна, тэдгээрийн шалгуур нь цаг хугацаа байна.
-Мөн одоо барьц шодуулж, золгуулж байгаа нь бөхийн уран хурц барилдааныг устгаж, бөхчүүдийг золгохын төлөө барилдахад хүргэж байна хэмээн бөхийн хорхойтнууд ярьдаг. Жишээлбэл, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд дээхэн үед хоорондоо таарчихаад удаад байхаар нь хоёуланг нь хассан удаатай. Үүнийг их сайн дүрэм гэж ярих хүн олон бий?
-Бас л дээр үед гээд ярья. Цеөн бөх барилддаг байсан тул үзэгчдийн сэтгэл хана-дагггүй, удаан барилдсан ч уйддаггүй байлаа. Одоо бол 256 бөхийн барилдаан нийт зургаан цаг үргэлжилж байна. Өмнө үеийнхээс нэг удаагийн барилдаанд бараг 4-5 дахин олон барилдаан харна гэсэн үг шүү дээ.
Үзэгчид олон сайхан барилдаанд сэтгэл ханачихсан байхад хоёр бөх хоёр цаг барилдвал хэн хэрхэх вэ? Нөгөө талаас 256 бөхийн барилдаан найман цаг үргэлжилнэ. Аягүй бол арван цаг ч болно. Арван цаг суусан хүмүүс өлсч цангаж, ядарна шүү дээ. Иймийн учир шалтгааны үүднээс барилдааныг тодорхой цагт дуусгаж байхын тулд барилдааны хугацааг хязгаарлах зорилгоор хаялцах барьцыг бий болгосон юм.
Монгол бөхийн мэргэжлийн байгууллага болох манай холбооны нарийн мэргэжлийн бүтэц болох бүх аварга, арслангууд байдаг Цэцдийн зөвлөл энэ саналыг олон удаагийн хурлаараа хэлэлцэж байж шийдсэн юм.
Энэ шийдвэрийгбуруушаасан хүмүүс байсан тул олон нийтэд хандан 14 жилийн турш “Өөр ухаалаг арга байвал санал болгоно уу. Бид туршаад үзье, болж байвал хэрэгжүүлье" гэж уриаллаа. Энэ хугацаанд олон нийтээс нэг ч санал ирсэнгүй, харин бөхчүүд хоёр санал гаргасныг туршлага, болсонгүй. Энэ хоёрын саналын нэг нь шуудаг аваад цээж рүү нь мөргөн хөөх, нөгөө нь хөл авахуулах.
Нөгөө талаас 256 бөх барилдахад нийт 255 барилдааныхаа 1-8 хувьтай тэнцэх тооны хаялцах барьц бариулах барилдаан гардаг юм. Энэ бол олон удаа-гийн судалгааны дүн. Саяхан болсон барилдаанд гэхэд гурван удаа золгооны барьцнаас барилдсан тохиолдол гарсан. Энэ чинь ердөө 255 барилдааны нэг хувь ч хүрэхгүй байна гэсэн үг л дээ.
Харин таргалалт гэдэг зовлон зөвхөн бөх гэлтгуй дэлхийн олон орны хүмүүст, хүн төрөлхтөнд нүүрлэж буй, шийдлээ эрсэн, хайсан бэрх асуудал юм. Тийм болохоор бөхчүүд энэ барьцнаас болоод таргалаад байна гэх нь хэт өрөөсгөл ойлголт юм.
-Өнгөрсөн наадмаар Сүхбат, Өсөхбаяр зэрэг аваргууд бөхийн эрэмбээс болж багагүй маргасан. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна?
-Өнөөдөр мөрдөж байгаа дүрмээр бол бөхчүүдийг цол авсан он цагаар нь биш амжилтаар нь эрэмбэлж байгаа юм. Энэ шударга зарчимд шилжээд даруй 11 жил болж байна. Үүнийг хүн бүр мэднэ.
Энэ хоёр бөх нэг өдөр дархан аварга цол авсан болохоор илүү амжилттай нь өмнө эрэмбэ эзлэх учиртай. Харин зарим хүмүүс энэ асуудлыг дархан аваргуудыг эрэмбэлдэггүйтэй адилтгаж ойлгоод байх шиг байна.
Манай хоёр бөх зарлигаар нэг өдөр дархан аварга болж байгаа тул эрэмбэлж байгаа юм. Дархан аваргуудыг эрэмбэлэхгүй гэдэг нь нэгэнт эрэмбэлснээс хойш хойно эрэмбэтэй нь цаашид хичнээн илүү амжилт гаргалаа ч анх тогтоосон эрэмбэ хэвээрээ байна гэсэн үг.
Гэтэл үүнийг А.Сүхбат аварга эсэргүүцэж, жигүүр булаалдсан юм. Харин Г.Өсөхбаяр аварга хэрэлдэж маргаагүй, наадмаа, төрөө, түмнээ хүндлээд баруун талд гарсан.
-Түүнээс гадна үндэсний бөхийг хэтэрхий олон цолтой болгосон нь чанаргүй цолтнуудыг бүрдүүлж байна гэж зарим хүн шүүмжилж байсан, энэ тал дээр?
-Хүмүүс эхлээд тэгэж шүүмжилдэг байсан. Одоо тэгэхээ больсон. Үндэсний бөхөд хоёр цол нэмснээр сайн ур дүнд хүрсэнтэй өнөөдөр маргах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Үүний ачаар бөхийн найраа багассан, бөхчүүдийн амжилт, хөдөлмөрийг шударгаар үнэлсэн.
-Бөхийн холбоог янз бүрээр л ярьж бичих юм. Та үүнд эмзэглэдэг үү?
-Яах вэ, шүумжилж л байг л дээ. Шүүмж гарч байна гэдэг ажил хийж байгаагийн л илрэл байх гэж боддог. Бусад спортын холбоод жилд нэг удаа УАШТ хийх юм, өөрийн байргүй, хэвлэлгүй, өдөр тутмын ажилгүй байх шиг харагдах юм.
Гэтэл тэднийг хэн ч шүүмжлэхгүй мөртөө өдөр тутмын ажилтай, долоо хоног бүр барилдаантай, өөрийн ордон, сонин, сайттай, түнш телевизтэй, түүгээрээ барилдаан бүрээ нэвтрүүлдэг, түнш FМ радиогоороо долоо хоног бүр хоёр цагийн нэвтрүүлэг хийдэг, бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн бүртгэлд оруулсан, ЮНЕСКО-д бүртгүүлсэн манайхыг болохоор балбаад байх юм.
Манайх зөв сайхан шүүмжийг хүлээж аваад ажилдаа тусгадаг, шүүмжлэл бүр тийм ч зөв байдаггүй болохоор бурууд нь тайлбар хийдэг, нээлттэй байгууллага.
-“Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даа” гэж үг байдаг. Шүүмж, магтаал хоёрын аль нь та бүхний ажил үйлсийг хөглөж, урам зориг өгч байна?
-Мэдээж зэмлэл шударга, зөв байгаад ажлыг сайжруулахын төлөө бол хүлээн авна. Чин сэтгэлээсээ хэлсэн шүүмжүүдийг хүлээн аваад ажил хэрэгтээ тусгадаг. Шударга, урмын үг сайхан сонсогддог.
Тийм үг бидэнд хэлдэг хумүүсийн дэмэнд бид ажилдаа ч эрч хүчтэй, урам зоригтой ордог юм. Ер нь “Ухаангүй хүн шүүмжинд урвалзана, магтаалд ханхал-зана" гэж үг байдаг даа.
-Нямдорж тэргүүтэй та бүхнийг ажаад байхад сүрхий л юм хийгээд байх шиг байдаг. Харин хүмүүс та бүхний ажлыг тэр бүр сайн мэдэхгүй байх шиг?
-Манай холбоо байгуулагдсанаасаа хойш олон сайн үйлс хийсээр байна. 1991 онд бид Бөхийн өргөө барих зорилт дэвшүүлж байхад нийгэм тэр аяараа картын бараанд оочерлож, дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр юмгүй байлаа.
Ийм цаг үед энэ Бөхийн өргөөг чинь эхлээд зургаан жил зүтгэж байж босгосон юм шүү дээ. Улсын хэмжээнд МҮОХ, манай хоёр л бусдаас хараат биш өөрийнхөө байранд ажлаа явуулж байна.
Гэхдээ хамгийн их шүүмжлүүлж, муу хэлүүлж байна. Бид бүх телевиз, сонин хэвлэл, бизнесийн олон байгууллагатай харилцан ашигтайгаар хамтран нээлттэй ажилладаг.
-Үндэсний бөхийг Геннесийн номонд бүртгүүлсэн үйлсээр чинь олон түмэн их бахархдаг шүү. Энэ бүхнийг хийхэд амаргүй байсан биз?
-Энэ ажил мэдээж амаргүй байсан. Энэ бол бидний бүтэн нэг жилийн хөдөлмөрийн үр дүн. Улсын хэмжээгээр 6000 бөхийг нэг дор цуглуулах, Гиннесийн байгууллагад ойлгуулах яаж амар байхав. Дэлхийн соёлын өв санг хөгжүүлдэг, хамгаалдаг ЮНЕСКО-гийн хамгаалалтын болон төлөөллийн жагсаалтад бид “Эрийн гурван наадам”-аа бүртгүүлсэн.
2007 онд Англид жил бүр хэвлэгддэг нэр хүндтэй сэтгүүл дээр манай үндэсний бөх дэлхийн хамгийн сонирхолтой таван спортын нэгээр бичигдсэн. Мөн “Монгол бөхийн нэвтэр-хий толь” бүтээл гаргалаа.
Үүнд 1750 оноос хойших монгол бөхийн түүх байгаа. Энэ номонд бөхтэй холбоотой 800 нэр томъёо орсон. Үндэсний бөхийн 1000 мэх байдгийг бид бас судалж тогтоож оруулсан.
-Дэлхий дээр олон төрлийн бөх байдаг ч манай үндэсний бөх, бүх бөхийн хаан нь ч байж болох ?
-Бехийн хаан нь гэдэгтэй би санал нийлнэ. Монгол бех бол дэлхий дээр байгаа хамгийн төгс төгөлдөр бөхийн төрөл. Одоо манайхаасолимп, дэлхийн аваргууд төрсөөр байгаа нь энэ бөхийн маань л буян хишиг юм.
Манайд үүсч хөгжсөн бөхийн бусад төрлүүд үндэсний бөх дээр л суурилж хөгжсөн юм. Манай монгол бөх дэлхийн бусад бөхөөс ялгарах олон давуу талтай.
Нэгд, хамгийн олон мэхний хувилбартай, хоёрт, өмсгөл нь төгс, гуравт, хамгийн олон даваатай, олон бөхийг хэдхэн цаг барилдуулаад шилдгийг нь тодруулах боломжтой, жин, талбайн хязгааргүй гээд зөндөө.
Үндэсний бөхийн найман даваатай барилдаанд эхний нэг, хоёр даваа л гайгүй, бусад даваа нь чанга.
А.Батнасан
Эх сурвалж:
bataa · 2014/10/18
mongol box sport ym bol adaglaad cholsoo archix alzuurtai bolmooroo
Зочин · 2014/10/18
barildaj unachihaad hun tsohiod avj bgaa ulsiig yagaad (olon niitiin gazar tanhairsan gd) barivchilj boldoggui yum. Tsever tanhain gemt hereg shuudee.
Зочин · 2014/10/18
BUHCHUUD MAANI SAIHAN DEVEJ BAIMAAR bma. Sukhbaatar zaan gej bailaa da ter hun shig. Esvel barildaan burt uran garaa deveenii ***gnalaar uramshuuldag ch yum uu.
Зочин · 2014/10/17
өнөө үед монгол бөх ёс зүй, эрэмбэ, бөхийн дүрэм энэ талаараа хамгийн утгагүй спорт болоод байхад юуны хамгийн төгс төгөлдөр байх вэ. бөхчүүд шиг баян хамгийн их шан харамж хандив авдаг мөртлөө хамгийн харамч хариг улсууд байдаггүй. би лав нэг бөх нэг ядарсан хүнд тусаллаа гэж сонсоогүй. саяхан болоод өнгөрсөн өвөр монголын хасар барилдаанд санжаадамбыг хараад ой гутлаа. дүрэм журам ёс жудаг гэж алгаа. тэр машиныг авах гээд улайраад монгол бөхийн нэр хүндийг уландаа хийсэн дээ. бөхчүүд дэвжээн дээр зодолдоно, ************ хэлнэ, засуул цэцийн үгэнд орохгүй, үзэгчдээ хүндлэхгүй, юм л бол олны өмнө уйлж унжина... ааая гу******шиг болж байна. одоо энэ бөхийн асуудлыг аль нэг холбоо тбб биш төр шийдэж хатуухан хандахгүй бол энэ сайхан өв соёлыг ухамсар дорой хэдэн ************ гараас болоод сүйрүүллээ ш дээ. монголчуудаа үүн дээр саналаа уралдуулъя
Зочин · 2014/10/17
Ter 2-t darhan avarga ugdug ni buruu gej bodoj bna.. hiih yumaa olj yadsan met anzaaragdsan.
Зочин · 2014/10/17
mongol boxchuudiiin judag es zui ***lan deer unachaad bhad iim ym yriad bdag
Зочин · 2014/10/17
Zarimtai ni sanal niilj bna, zarim zuiltei ni sanal niilehgui bna, jishee ni minii huvid Suhbat avarga yaj ch bodson darhan avargiin bolzloo 2004 ond, Usuhuu avarga 2009 ond bieluulsen baigaam l daa, Sumyabazar gishuunii sanaltai niitsej baigaa yum, logik setgelgee ni uur uuruur ajillaad baigaa hereg
Зочин · 2014/10/17
Монголд бөх болж амьдрах гэсэн биш,хичээл номондоо шамдсан сайн инженер,эрдэмтэн мэргэд ажилсаг төлөв, залуус хэрэгтэй байна шүү дээ.
Зочин · 2014/10/17
Данзан гуай улсын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар өгдөг байх аа Ерөнхийлөгч зарлигаа гаргаад хуулийн дагуу цолоо түрүүлж биелүүлсэнд өгж байгаа биз дээ эсвэл наад Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодогоо болих хэрэгтэй ш дээ салбарын хүмүүс нь байна өөрсдөө хөөцөлдөөд хуулиндаа өөрчлөлт оруулаач