“Дижитал Контент” ХХК-аас үзэгчиддээ барьж буй дараагийн бүтээл бол агуу хайрын тухай түүхийг өгүүлсэн “The Best of Me” киног монголынхоо үзэгчиддээ хүргэхээр төлөвлөөд байна. Энэхүү кинонд ахлах сургуулийн сурагчид болох Аманда, Девидсон хоёр гал халуун хайр дурлалаар учирсан хосгүй хосууд байлаа. Гэвч тэдэнд золгүй учрал тохиож хагацах болно. Харин тэд 20 жилийн дараа дахин учрах болно. Тэдний дурлал хэрхэн бүтэлгүйтэж бас хэрхэн үргэлжлэх бол?

  Киноны хүмүүсийг уяраасан тэр нандин шигтгээ нь юу бол? Тун удахгүй 10 сарын 17 –нд дэлхий дахинаа нээлтээ хийх “The best of me” кино Монголд мөн 10 сарын 24-нөөс гарч эхлэх юм. Энэхүү кинонд анхны бөгөөд жинхэнэ хайр хэзээ ч мартагддаггүй, хүмүүс, цаг хугацаа өөрчлөгдөж зүрх сэтгэл шаналж, шархалсан ч гэсэн ХАЙР мөнх үргэлжилдэг гэдгийг харуулжээ. Дашрамд хэлэхэд энэхүү кино нээлтээ хийсэн даруйдаа борлуулалтаараа холливүүдийн шилдэг франчайзууд болох Dracula Untold, Annabelle зэрэг шинэ бүтээлүүдийг ардаа орхиж, бокс оффисын 4-р байранд байгаа нь хэрхэн чанартай сонирхолтой кино болсоныг илэрхийлж байгаа юм.

  Киноны гол дүрүүдийг Холивүүдын алдарт жүжигчин Michelle Managhan, James Marsden нар бүтээжээ. Уг киноны тухай америкийн кино бүтээл шүүмжилэгч, сэтгүүлүүдээр уг бүтээл үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийн нандин утсыг хөндсөн, сэтгэл уярал, ухааралыг авчирсан үнэхээр сайхан бүтээл болж чаджээ хэмээн дүгнэсэн байна. Тун удахгүй манай монголын маань үзэгчид ч гэсэн энэхүү сайхан бүтээлийг үзэж, агуу хайрын түүхэнд сэтгэлийн утсаа хөндүүлэн,  уярал хайрыг мэдрэхнээ.

Та бүхэн киноны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.thebestofmemovie.com сайтаар зочлож аваарай.