“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо энэсарын 22-ны өдөр үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.  

Нээлтийнхээ талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Инээдмийн киногоор гаршиж, чанарыг эрхэмлэдэг Д.Галбаярын энэ удаагийн уран бүтээлд  МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр Т.Хулан нар гол дүрд тоглосон байна.

Тав дахь өдрийн орой хот тэр чигээрээ найган дайвалзаж байлаа. Баярцэнгэл, Жаргал, Наадам нэр нь хүртэл шоу цэнгээнд уриалсан дуудах мэт гурван залуу энэ оройг диваажингийн хаалга хүрэх нислэг гэж нэрлэжээ. Гэвч энэхүү нислэг 12 цаг болж цэнгээний газрууд болон дэлгүүрүүд үүдээ барьснаар газардана. Яахаа мэдэхгүй байсан залуучууд нэгэн бүсгүй тааралдсан нь архины үйлдвэрийн эзэн Тамирын эхнэр Сайхнаа байлаа. Ингээд тэд үйлдвэрт нэвтрэн орох бөгөөд одоо жинхэнэ шоу эхэллээ...

Цааш кино хэрхэхийг энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийх үеэрээ хамгийн анхны үзэгч болон тодрох юм. Киноны нээлт "Тэнгис" кино театр дээр 17 цагаас, "Өргөө-1" кино театр дээр 14 цагаас нээлтээ хийнэ. 

Шинэхэн дэлгэцнээ гарч эхлэх гэж буй кинонууд "Улаан хивсний ёслол" хийж уран бүтээлчид нь улаан хивснээ алхдаг. Тэгвэл "Тусгай ажиллагаа" киноны багийнхан энэ бичигдээгүй хуулийг өөрчилж Үзэгчидээ улаан  хивсэн дээр алхуулж алдаршуулах юм байна. 

Д.Ана