Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/10/20
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар өдөртөө секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.