Э.Бат-Үүл : Н.Алтанхуяг юу ч хийж мэдэх нь Н.Алтанхуяг : Э.Бат-Үүл намайг түгжилдэж байна
2014/10/21
Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсныг эсэргүүцэж, уг гэрээг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ.
Энэ үеэрээ тэрээр мөн АН-ын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцохыг шаардсан юм.
Мөн орой нь "2-р суваг" телевизид ярилцлага өгч, түүнийг шүүмжлэв.
Хариуд нь Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр өөрийн facebook хуудастаа :
"МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид 2 улсын хөгжил, УБ-ын утааг арилгах тухай ярих цаг биш үү?" гэж бичжээ. Дашрамд дурьдахад Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёр МУИС-ийн Физикийн ангийг хамт төгссөн, нэг ангийнхан юм. Сургуулиа төгсмөгцөө ангийн дарга байсан Н.Алтанхуяг МУИС-д багшаар үлдсэн бол Э.Бат-Үүл хөдөлмөрөөр хүмүүжихээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд дунд сургуулийн багшаар явж байсан аж.
Л.Ганзориг
Э.Бат-Үүлийн мэдэгдэл
Э.Бат-Үүлийн оролцсон нэвтрүүлэг
Н.Алтанхуягийн сошиал хуудастаа бичсэн статус:
Зочин · 2014/12/09
БАТ-ҮҮЛ даргаа та хийгмийн эмзэг давхаргын маш олон хүнийг хуурсанаа яаж тайлбарлах вэ? Учир нь СӨХ-н жижүүр гэсэн тодотголтой иргэдэд та Ардчилсан намаас гарч байхдаа газар болон байшин өгнө гэж байсан аа санаж байна уу? тэдгээр иргэд өнөөдөр орох оронгүй цалингын доод хэмжээнээс бага цалин авдаг шүү дээ
Зочин · 2014/10/23
altan haraatsai bailaa geed yadiin uls oron ni urund barigdaj utund idegdej suirch bhad
Зочин · 2014/10/22
улсын хөгжил утаа арилгах тухай ярих цаг гэнэ үү Удахгүй унах гэж байж ****** Дүлзэн
Зочин · 2014/10/22
Uul dargiin zuv. ardchilaliin altan haraatsai shuu dee.