Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнуудын нэгдсэн шоу тоглолт ирэх сард буюу 11 сарын 09-нд 19:30 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд тоглохоор товоо зарлалаа. Тус тоглолт нь монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн УРЛАГ.мн сайтын 5-н жилийн ойд зориулан “Урлагийн төлөөх 5 жил” хэмээх нэртэйгээр тоглогдож байгаа бөгөөд хошин урлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож 2014 оны шинэлэг шилдэг үзүүлбэрүүдээсээ үзэгч түмнээ өргөн барих нээ.

   Энэ дашрамд дуулгахад монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

   Ингээд эрхэм уншигч, үзэгч та бүхэн ирэх сард буюу 11 сарын 09-нд тоглогдох хошин урлагийн нэгдсэн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 91937777, 91777888 дугааруудаас лавлах боломжтой