“Бүүк Кафе Монголиа” үндэсний хэмжээний томоохон төсөл хэрэгжиж байна
2014/10/21
“Номонд Шимтэгчдийн Холбоо” ТББ нь хүнлэг, оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа хэмээн уриан дор “Бүүк Кафе Монголиа” үндэсний хэмжээний томоохон төслийг анхлан санаачилж, 2014 оны 5 сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд “Номын жор” уулзалтаар ахмад зохиолчдыг урьж, тэдний амьдрал, уран бүтээлийн талаар яриа дэлгэн нийгэмд чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт болохуйц ажлыг зохион байгуулж байгаад нь талархууштай. Уулзалтын оролцогчид 8 настай балчираас, 80 настай буурал хүртэл ирж амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлдэг юм билээ.
Уг уулзалтыг Jack’s Coffee-тэй хамтран 6 дахь угаагаа амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 320 гаруй хүн оролцсон юм байна. Цаашдаа ч энэхүү уулзалтаа тасралтгүй зохион байгуулж, ажиллах төлөвлөгөөтэй аж.
Номын жор уулзалтын зочдыг дурьдвал Ардын Уран Зохиолч, СГЗ П.Бадарч, СГЗ, төрийн шагналт Ш.Сүрэнжав, СГЗ, сэтгүүлч Амбасэлмаа, АУЗ, Ш.Дулмаа, СГЗ, Төрийн шагналт Д.Нямаа, СГЗ, Төрийн шагналт, хүүхдийн зохиолч Д.Гармаа гээд хоёр зууны түүхийг өгүүлж, чадах эрхэм найрагч нар байлаа. Эдгээр эрхэм хүмүүсийг урьж үнэтэй сургаалийг нь олонд хүргэдэг бүтээлч, хөдөлмөрч залуустаа ажлын амжилтыг хүсье.