Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа. Тэрбээр энэ удаад 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болоод байна.

   Ар монголын алдарт дуучин МУГЖ Г.Ариунбаатар өмнө нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж алдаршсан түүгээр Монгол түмэн бахархаж байгаагаа илэрхийлж талархлын үгсээ илгээсээр байна.

   Энэ дашрамд дуулгахад МУГЖ Г.Ариунбаатар ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин байсан бөгөөд өдгөө Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм. Ийнхүү монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтран “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан юм.

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа, Монгол бахархал болсон Г.Ариунбаатартаа уран бүтээлийн илүү их амжилтыг хүсэн ерөөе.