Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлч, уртын дууч Бавуудоржийн Тунгалаг уран бүтээлийн “Этүгэн аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Уртын дуучин Б.Тунгалаг нь 2008 онд СУИС-ийг уртын дуулаач мэргэжлээр Дэлгэр багшийн удирдлага дор төгсөөд уртын дууны сор манлай болсон зууны манлай уртын дуучин Норовбанзадын олон сайхан дууг амилуулж, “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Будармаар будармаар салхи”, “Цэн цэнгийн баавар”, “Манарч байгаа шил” зэрэг олон угсаатан ястны онцлогийг харуулсан уртын болон ардын 30 гаруй дууг дуулж, өөрийн урын сангаа баяжуулж, дүрсжүүлэн ажилласан авъяаслаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч юм.

Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Натур Даанс продакшны захирал, МУСТА Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр СУИС-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч МУСТА М.Мөнгөнцэцэг, хувцасны зураачаар Нүүдэл трейд ХХК-ийн захирал, МУСТА Ц.Энхтуяа, тайзны зураачаар УДЭТ-ын жүжиг чимэглэлийн эрхлэгч МУСТА Н.Батбилэг, продюсероор Урлаг Маркет ХХК-ий захирал МУСТА Б.Нямсүрэн нар ажиллаж байна.

Тоглолтонд Үндэсний дуу бүжигийн чуулгын эх найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгын хоор, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ , МУАЖ Уртын дуучин А.Нэргүй. МУГБагш Ц.Дэлгэр, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Уртын дуучин МУГЖ н.Баттөмөр, МУГЖ Н.Отгон, МУГЖ Г.Батбаяр  СТА И.Дашцэрмаа, СТА П.Бямбахүү, МУСТА Г.Энхбаатар, уртын дуучин М.Дорждагва, хөөмийч СТА Л.Лхамрагчаа, ятгачин, СТА Ч.Мөнх-Эрдэнэ, "Motive" хамтлаг, уртын дууны "Галбингаа" хамтлаг, "Nature dance" бүжгийн хамтлагууд оролцоно.

Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт 2014 оны 10 дугаар сарын 31-ны 19:00 цагт Үндэсний АСА циркэд  болно. Тасалбарын үнэ 21.000₮ байх бөгөөд циркийн кассаар болон явуулын касс, үнэгүй хүргэлтийн үйлчилгээ ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88088868, 98557676, 99195006 утаснаас аваарай.