Хэтэрхий их хардалтаас залхаж байна
2014/10/28
Сайн байцгаана уу? Бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо эхнэр, 2 хүүхэдтэй, тусдаа гараад 3 жил болж байна
. Миний сэтгэл эмзэглэдэг нэг зүйл байна. Бид 2 магадгүй төгс хосууд биш ч байж магад. Гэхдээ л ажиллаад амьдраад хүнээс дутахааргүй, дээрдэхээргүй болоод л байна. Бид дөнгөж их сургууль төгсөөд л тусдаа гарсан манай эхнэр жирэмсэн төгссөн тэгээд одоо болтол ажил хийгээгүй. Зав ч болоогүйдээ томыгоо харж сууж байтал дараагийн залуу нэмэгдсэн. Би гэдэг хүн ажил төрөл хийж мөнгө олох ямар л арга байна тэр бүгдээр л мөнгө олдог. Гэвч манай эхнэр намайг заримдаа үнэхээр амьдрах хүсэлгүй болгох юм. Хаа явсан газар хардаад л. Би эхэндээ их тэвчдэг байсан ч сүүлдээ зүгээр ингэж хардуулж байхаар гээд чат энэ тэрээр хүн амьтантай ангалзаж тайвширдаг байлаа. Гэвч туршлагагүй хүн чинь хамаг чаталсан мсжээ баригдуулчлаа. Тэгээд л бөөн юм. Салдаг барьдаг нтр гээд л. Гэхдээ чамайг дахиад уучлахгүй би чамайг мэдээд хардаад байсын дахиж битгий тэгээрэй гээд чимээгүй болов.
Би ч хэдэн жил зүтгэсэн амьдралаа нураахыг хүсэхгүй л байна. Сайхан үр хүүхдүүдээ ч сэтгэлийн гаслан амсуулахгүй гэж бодож байна. Гэвч байнга өдөр бүр хаана явж байна, хэнтэй явж байна, утсаар удаан ярихаар хэнтэй яриад байдгийн гээд л фэйсбүүк нтр дээр лайк дарж коммент бичсэн эмэгтэй хүмүүсийг энэ хэн бэ яагаад энэ чиний фэйс дээр коммент бичдэгийн гээд л бөөн асуудал болгоно. Утас орой очихоор л шалгана. Байнга миний фэйс, яахуу хаяг нтр-г шалгана гэж уурлана. Ингээд байнга дарамтлаад байхаар нээрээ үнэхээр амьдрах сонирхолгүй болгох юм. Тэгээд би анх удаа сэтгэл эмзэглэсэндээ архи ууж үзлээ. Бүр нэлээд согтож үзлээ. Уг нь би ийм хүн биш. Хаа нэг найз нөхөдтэйгээ нийлвэл ганц нэг пивоноос илүү гардаггүй юм. Хардуулна гэдэг чинь амар зүйл биш байнаа.
Би үнэхээр яахаа мэдэхгүй юм. Зүгээр хардуулахаар үнэхээр тэвчихгүй юм. Цаанаасаа нэг бухимдаад л. Битгий ингэж бай гэж зөндөө хэлж үзлээ хэрэлдэж үзлээ. Тэгээд одоо бүр чи урд нь чатлаж байгаад баригдаа биздээ гээд нөгөө асуудалаа сөхөөд л өдөр бүр хэрүүл. Би заримдаа зүгээр ингэж хардуулж байхаар хүмүүстэй явдаг ч юм билүү гэж бодохын. Ядаад сэтгэлд амар за за нэгэнт явцан юм чинь хардаж л байг гээд тайван сууж байх болов уу гэж бодохын. Хардуулаад байхаар үнэхээр өөр хүнтэй явах хүсэлтэй болоод байна. Энэ байдлыг би таслан зогсоомоор байна.
Уг нь бол эхнэр манайг хардахгүй би хуурахгүй бол болно биздээ. Энэ хардалт үргэлжлээд байвал би гэдэг хүн хэзээ энэ хүнийг хуурхаа мэдэхгүй байна. Энэ хар чинь тийм сайн хэрэг биш байна шүү. Бүсгүйчүүддээ хэлэхэд хар хязгаартай байхгүй бол эр нөхөрөө улам холдуулдаг юм шиг байна шүү. Надад нэг сайн зөвлөөд өгөөч.
Зочин · 2014/11/04
Door humuus uneheer zuv l zuvuljee. Chi FB deer ehneree 2 huuhdiinhee ger buliinhee zurgiig tavihgui bolohooor buhimdahgui yahiin, chi bol zugeer l huuhemseg hungun hun baina uuniigee zas, odoo bidnees sal suuler gedeg zuvlumj arai huseegui bizdee. Ehnertei gedgee 2 huuhdee FB deeree tavi ehneree bainga bayarluulj bai, chi archaagui halamjgui uchraas ehner tiim bolj baigaa yum, ehneree yaraltai ajild oruul, urgelj daguulj yvj bai. FB chataa haya chamd ur huuhed ger bulee bodoh tsag boljee zaluu mini!!!
Зочин · 2014/10/30
Эмэгтэй хүн гэрт удаан байхаар өөрийн эрхгүй элдэв юм бодоод тэгдэг юм шиг байна лээ. Өөр хүнтэй явалдах тухай бодохын оронд хардалтыг нь багасгах тухай бодоод үз. Фэйсбүүкдээ хамт авахуулсан зургаа хий, эхнэрээ магтсан хайртайгаа хэлсэн коммэнт үлдээ, хамт гадуур гар, жижигхээн ч гэсэн бэлэг өг, үнэхээр л амьдралаа авч үлдмээр байгаан бол ийм зүйлсээс эхлэ гэж л хэлье даа
Зочин · 2014/10/30
ehneree ajil hiilge gaduur yvuul. es buduus uchin bolno. chi ch bs zugeerui l ym
Зочин · 2014/10/30
chi aztai yumaa bainga harduulj uzeh yumsan hehehe
Зочин · 2014/10/30
uuruu yavalddag hyn hardaggin
Зочин · 2014/10/30
Emnelegt ochtol ni gants guvuud uz. Tegeed l 2 navch ni tuulainiih shig bolno
Зочин · 2014/10/29
Sursun bazaa hii. Erguuleed hudlaa hardaad uz.
ser od · 2014/10/29
Ekhneree ajiltai bas zavgui bolgoj uz!!! Emegtei khun ajilgui bolokhoor tegdeg yum. Ene chigeeree baival bur uvchin bolno shuu dee.
Зочин · 2014/10/29
Hohi chini
Зочин · 2014/10/29
Erno gert baihaar yanziin bodogdoh yum bnashde erchuud gej yaahaarai iim bdag bna neg udaach bolow ajilaasaa irehdee tsetseg ideh durtai amttang ni awaad ochwol yamar ih bayrlana geech holduu tsarailaal iim yum bichij suuhiin orond
otgoo · 2014/10/29
gehdee emehtee hvn gert udaan bhlaar eldwiig bodoj yanz yanziin ym tolgood ergeldeed bi yrno huurtagdaad gertee hvvhdvvdee haraad bj bhad ter namaig huurch baiwal yana gej bodood tgeed hardaj ihlne chi ehneree bnga daguulj garhiig hichee bas ih yariltsaj hamt tsagiin ongroo
Зочин · 2014/10/29
Зүв зүгээр байхад чинь хүн хардаад байдаггүй юм. Чи сэтгэлд нь мартахын аргагүй сэв суулгаж гомдоосон байх. Эхнэрээ хуурч өмнө нь үерхэж байсан хүүхнүүдтэйгээ харьцахдаа эхнэрээ өөрөөсөө дор үзэж ******гаар бичилцсэн, мөн эхнэр хүүхэдтэй байж тэд нарыгаа нуудаг, гэр бүлийн зураг энэ тэрээ өөрийн Facebookтээ тавьдаггүй гэр бүлгүй юм шиг ххүхнүүдтэй чатаар харьцаж бичилцэж ******илдаг байдлаас болоод эмэгтэй хүн ийм ******тай болдог юм. Манай нөхөр яг өөр шиг чинь хамаг юмаа нуугаад хүүхнүүдтэй харьцаад ганц бие залуу болоод л бид 3-ыг нуудаг байсан. Би тэр хүүхнүүдийг нь мэдээд эхнэр хүүхэдтэй хүн битгий харьц гэж хэлдэг, тэд нар нь чи эхнэр хүүхэдтэй байж яагаад нуусан юм гэж асуухаар нь манай эхнэр аймар хартай гэж хариулсан байгаан. Ер нь тэгээд эр хүн гэр бүл үр хүүхэдтэй болчихоод тэднийгээ хайрлаж, гэр бүлтэй гэдгээ цаг ямагт санаж, эхнэрээ олон нийтийн газар дагуулж гэр бүлээрээ агаар салхинд гарч, тэдэндээ цаг зав гаргаж байх хэрэгтэй. Эмэгтэй хүн гэдэг чинь амархан гомдож баярладаг улс шүүдээ. Чи зүгээр байсан бол хардахгүй гэдгийг санаж ав. Чи л элдэв янз болж тэнэг зан гаргаж нэг ****** тэнэг хүүхнүүдтэй харьцаж эхнэрээ элдвээр хэлэхгүй байх мөн эхнэр тэгж хардаад ингэж байхаар өөр хүүхэнтэй явъя гээд явдаг. Эцэст нь тэр хардалт улам нэмэгдэнэ үү гэхээс дээрдэх зүйл байхгүйн дээр чи ч тэсэхээ байж ахин дахин хуурсаар хайран сайхан амьдрал гэр бүлээ сүйрүүлэв гэж хэлье.
Зочин · 2014/10/29
gants neg udaa salan ntr gd hed honog hol bgaid ailgaad vz.
Зочин · 2014/10/29
hetsvvch yumada.
Зочин · 2014/10/29
гадуур дагуулж яв хамт дэлгүүр хэс,тоглолт ,хошин шог ,кино үз. өөр хүмүүстэй чаталж байдлыг бүү дордуул. найз нөхөдтэйгээ уулзахдаа дагуулаад яв өөрт нь ямар их хайртай, хэзээч хуурахгүй гэдгээ мэдрүүл дээ залуу минь
Зочин · 2014/10/29
Exneree ajild oruul. Olon tumnii dund oruulj xamt olon naiz nuxudtei bolgo.
Зочин · 2014/10/29
гэртээ ажил хийхийг олон жил суусан эмэгтэйчүүд ийм хартай болчихдог. тийм болохоор эхнэртэйгээ сайн ярилц бас ажилд оруулдаг юм уу хамт олонтой байхаар бас өөр болно эсвэл чи ажлынхаа томоохон арга хэмжээ энэ тэрд дагуулж явж бай. өөрийнхөө ноён нурууг бүү хугал