“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлж байсан билээ.

Хүн хөдөлмөрлөвөл амжилтын өөд хүчээ нийлүүлэн алхаж чаддаг гэдгийг харуулсан чадварлаг залуус өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээлээ түмэн олондоо түгээж явна. Өөрсдийгөө кино урлагт хүч сорьсоор тэд дөрөв дэх уран бүтээл "Омарын эрэлд" адал явдалт инээдмийн уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 06-нд үзэгчдийн хүртээл болгох нээ. Киноны нээлт Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудад болно. Мөн БНСУ-д нээлтээ хийх юм.

Өмнө нь "Намрын синдром", "Мөнгөний гахай", "Сайн уу амьдрал минь" инээдмийн киногоороо инээд бэлэглээд зогсохгүй ухаарал, бодролыг хайрласан. 

Тэгвэл энэ удаагийн адал явдалд инээдмийн бүтээлээрээ дамжуулж үзэгчиддээ ямар мэссэж хүргэхийг зорьсон бол...Үүнийг кино театраас...

"Омарын эрэлд" киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж,  продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон байна.