Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/11/11
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 0-5 градус, нутгийн зүүн хэсгээр 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө хотын төв хэсгээр 13-15 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.