Эмэгтэй гишүүд уурлахаараа гарч гүйдэг “моод” дэлгэрүүлэв
2014/11/13
УИХ-д суугаа эмэгтэй гишүүд нэлээд ууртай. Тэд заримдаа эрчүүдээсээ илүү дуугаа өндөрсгөж үзэл бодлоо илэрхийлэх нь бий.
Тэгвэл тэдний зарим нь өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ зангаа гаргав. Тодруулбал, өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг нар нөхдөдөө уурласандаа хуралдааныг орхин гарч одов. Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Ц.Оюунгэрэл гишүүн Н.Батбаяр гишүүнтэй нэлээд ширүүн маргалдаж, гарч одсон бол түүний дараагаар тусгай сангуудын заримынх нь үйл ажиллагааг зогсоох болж төрөөс өгдөг төсвийг нь бууруулах талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Оюун “Цэвэр агаар” сангийн төсвийг 50 хувиар бууруулж, 30 тэрбум байсныг 15 болгон өөрчилсөнд ихээхэн уурлаж, “Ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй төсөлд төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон.
Асар бага мөнгийг төсөвлөж байгаа хэрнээ авлигад идэгдсэн гэх нэрийдлээр 50 хувиар хасч байгаа нь утгагүй” хэмээснээр чуулганы танхимаас гарч одсон. Үүний дараагаар М.Батчимэг гишүүн гадаад харилцааны сурталчилгааны зардлыг мөн 50 хүртэлх хувиар танасанд дургүйлхэн “Гадаад харилцаандаа хамгийн их анхаарах ёстой атал төсвийг нь танахаар оруулж ирээд байхдаа яадаг юм” хэмээснээр мөн л чуулганы танхимаас гарсан юм. Үүнээс харвал эмэгтэй гишүүд уурлахаараа гарч оддог жишиг тогтож магадгүй нь.
М.ӨЛЗИЙ
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2014/11/14
Ajilgvi awgai nar
Зочин · 2014/11/14
энэ авгай нарт мөнгө хэрэгтэй ард түмэн бол хэрэггүй шүү дээ
Зочин · 2014/11/14
Энэ авгай нарын гол ажил нь Их хуралд суух явдал биз дээ? Тийм байж яагаад хусмаа чамалсан хүүхэд шиг гүйж гарцгаагаад байгаа юм бэ? Гэртээ байгаа биш гэдгээ мэдэхгүй л байгаа ч юм шиг.
Зочин · 2014/11/14
Teriin maani tuvshin nuruu bas noen nuruu ulam ulam aldarsaar l....!!!
Зочин · 2014/11/14
энэ хэдэн эрх ******жгайнарыг яах гэж сонгодог байна аа юу ч хийж чадахгүй төрийн ажилыг өөрийнхөө нөхөртөө эрхэлж байна гэж бодож л дээ
Зочин · 2014/11/14
өөрсдийнх нь идэх мөнгийг багасгахаар хүүхнүүд угаасаа л ингэдэг шдээ
Зочин · 2014/11/14
төрийнхөө их хэргийг эмсийнхээ үгтэй үйлдэлтэй **********ж байдаг монголын төр яана даа яана. төрийн тулгуурт хэдэн гадны гар хөлүүд авилгалчид хэрүүл айлын авгай нар л гарчихсан байна шүү дээ. одоо ингээд хүлээгээд л байхуу мө******ийг нь
Зочин · 2014/11/14
МАНАЙ УЯНГА АРАЙ УУРЛАХААРАА ГҮЙЖ ГАРХГҮЙ БИЗДЭЭ