Ерөнхий сайд, ардчилсан намын даргын сунгааг Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар өнгөлжээ
2014/11/13
МАН-ын 28 гишүүний өргөн барьсан ерөнхий сайдыг огцруулах санал биеллээ олж, гүйцэтгэх засаглалын суудал эзргүйрээд байна. АН-ын өнөөдрийн үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ тодруулна. Гэвч энэ асуудал дээр АН дотроо эцэслэн тохироо хийж чадаагүй байна. Алтан гадас фракци Ч.Сайханбилэгийг зүтгүүлж байгаа бол АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжсэн. Харин олон нийтийн санал асуулгуудыг боловсролын сайд Л.Гантөмөр өнгөлжээ. ҮЗХ-ны гишүүд “Засгийн нэр хүнд унаж байгаа үед олон нийтээс дэмжлэг авах нэр цэвэр хүн хэрэгтэй” гэсэн уур амьсгалтай байгаа нь сүүлийн хэдэн өдөр ажиглагдлаа. Р.Амаржаргалыг олон нийт төдийгүй намын гишүүд нь зарчимч, элдэв нөлөөнд автахгүй улс төрч гэж үнэлдэг. Л.Гантөмөрийн хувьд харьцангуй залуу хүн боловч парламентад гурван удаа сонгогдсон элдэв зүйлд нэр холбогдож яваагүй улс төрч гэдгээрээ олон нийтээс илүү оноо цуглуулсан байж мэднэ. Түүнийг АН-ын даргын ажлыг ч хөнгөхөн хийгээд явчих кандидат гэж намын залуус нь фракци харгалзахгүй “түрж” байгаа гэсэн яриа байна. Ямартай ч ерөнхий сайдын сунгааны дүн өнөөдөр гарах бол АН-ын даргын асуудал ирэх сард болох намын их хурлаар хагарах бололтой.
medee,mn
news.mn
gogo.mn
Зочин · 2014/11/15
gantumur uluu
Зочин · 2014/11/15
сайханбилэг л биш шүү бусад нь хэн ч байсан яахав
Зочин · 2014/11/15
Amarjargal gishuun hiigui uls torch shuu
Зочин · 2014/11/15
Amarjargal
amarjargal · 2014/11/15
Amarjargal
Зочин · 2014/11/14
Gantumuriig demjij bna. zaluu hvn ilvv holiig harah bhaa
Зочин · 2014/11/14
Saihanbileg n deeree buuljsun buuljus yrawsan myy tvgleer yaah geed bgaan be songogdwol eh ornoosooch yrawhad belen bga
Зочин · 2014/11/14
Энэ үү дэээ. Хахахахаха
Зочин · 2014/11/14
Suhbaatar duurgiinhnii songolt aldaagui
Зочин · 2014/11/14
амаржаргалыг сонгож өгөөрэй
Зочин · 2014/11/14
Энэ хоёр гишүүн хоёулаа сүхбаатар дүүргээс сонгогдсон байх аа. Сүхбаатарчууд сонголтоо үнэхээр сайн хийдэг юм байна. Бахархалтай л юм
Зочин · 2014/11/14
залуу хүнийг дэмжих нь зүйтэй. Олон жилийн хэлхээ холбоонд үгширтэлээ **********лдсан юмс эргээд л бахь байдалдаа орно л гэсэн үг
Зочин · 2014/11/14
harin tiim Amarjargal deer bhaa humuusee
Зочин · 2014/11/14
Amar jargal ni deer bxaa ard tumeenN