Монголоор дүүрэн байдаг Солонгос хоолны газрууд хоол гэдэг нэрийг үнэхээр гутааж байна. Хүн гэдэг сониучхан амьтан юм болохоороо муу муухайг нүдээрээ үзэхээс нааш хэлсэн ярьсанд итгэдэггүй сонин зантай. Сонин хэвлэл сайт радиогоор солонгос хятад хоолны талаар онцгүй мэдээлэл өчнөөн гарсан байхад л одоог хир нь хүмүүс салдаггүй хэвээрээ.

Өнөөдөр ийм нэгэн явдал болов оо, багш найз хоёртойгоо хоолонд орох болж хамгийн гайгүй газар хэмээн шилж сонгон байж Blue Mon тауэрийн дөрвөн давхарт байрлах SURA солонгос рестораныг зорьлоо. Амихандаа хотын төвийн, цэвэрхэн газар гэж сонгосон нь тэр шүү дээ.

10811624_759207744127424_573674672_n

Гэтэл санаанд эхнээсээ хүрсэнгүй агшаасан будаа нь нялцгар, хачиранд ирсэн кимчи нь гашилсан амттай, тахиа нь түүхий байлаа. Тэр бүгдийг тэвчээд байтал сүүлдээ захиалсан тактуританаа бүүр идээд дуусаж байхад мөлжсөн тахианы яс гарч ирсэнээр иргэн хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд үнэхээр тэвчсэнгүй. Үйлчлэгчийг нь дуудаж хэлтэл ялз чанаад мах нь сугарсан байх, тахиа түүхий биш судас нь л байна ш дээ гэж хээвнэг хэлэх юм.

Тэр зэргийн юм мэдэхгүй тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг хэтэрхий бүдүүлэг санагдсан. Гайгүй дээд зэрэглэлийндээ орох энэ мэт газар ийм байхад жижиг газруудын хоол хор болохгүй л бол бараг аз юм аа. Үнэхээр одоо үед хоол гэдэг идээд хордохгүй, үхэхгүй л бол хамаагүй болчихсон юм уу. Хүний олон эрхүүд хаана байна аа та минь ээ. Солонгос хоолны газруудын хоол гэдэг бараг нохойны хоолноос дор юм уу даа гэсэн бодол төрсөн шүү. Арай хэтэрхий юм.

10808383_759208000794065_704927149_n

10814403_759208077460724_166569677_n