Засгийн газрын хуралдаан өчигдөр болж хэд хэдэн газарт халаа сэлгээ хийлээ.

 Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томиллоо.

Мөн Ерөнхий сайд Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө сэтгүүлч Ц.Мөнхтөрийг ажиллуулах шийдвэр гаргажээ. Ц.Мөнхтөр өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан юм. 

Тэгвэл энэ халаа сэлгээтэй зэрэгцэн Мэдээллийн технологи, шуудан харилаа холбооны газрын дарга Ц.Жадамбыг ажлаас нь чөлөөлнө гэх "шуум" байсан. Харин энэ удаагийн халаа сэлгээнд түүний нэрийг оруулалгүй хассан байна. 

А.Баярмаа