Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо дэлхийн дайдад тунхагласны 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Өмнө нь, Улс тунхагласны баяр гэж тэмдэглэж нийтээр амардаг байв.

Гэвч цөөхөн Монголчууд бид хоёр гурван намд хуваагдаад талцдаг болсноос олон зүйл урвуугаараа эхэлж, түүнийгээ ухаарч байна уу гэмээр зүйлийг өчигдрийн  үйл явдлаас харж болохоор байв. Товчхондоо бол анзаарагдамгүй зүйл. Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ийм гарчигтай мэдээлэл өчигдөр сайтуудад өнжсөн, өнөөдөр өдөр тутмын сонингуудаар иймэрхүү утгаар л өртөөлөх байх. Намаас болж улстөржилтөөр хийрхэж Монголчууд, нийгэм хоёр талцаад байна. Чингисийн төрсөн өдөр, Их Монгол Улс байгуулагдсан ойтой холбоотой үйл явдлыг АН, Ардын хувьсгал түүнээс хойшхи бүтээн байгуулалтыг МАН өмчирхөж үзэж тарна. Үүнийх нь ойрын жишээ 2012 оноос улам хурцдсан. Учир нь, өчигдөр тохиосон Улс тунхагласны баярыг тэмдэглэлт өдөр болгоод оронд “ардчилсан” Чингис”-ийн төрсөн өдрийг  “Монгол бахархалын өдөр” нэрийн доор шургуулсан.   Д.Сүхбаатарын талбайг “Чингис”-ийн  талбай болгон нэрийг нь өөрчилж, АН-ынхан ялалтын уухайгаа хадааж, МАН-ынхан улам урвайсан даа. Нийслэлчүүд ч нэг хэсэгтээ будилсан. “Чингис”-ийн талбай дээр Д.Сүхбаатарын хөшөөний хажууд уулзъя гээд.... Одоо ч дасч байх шиг.  

МАН, МАХН-ынхан Улс тунхагласны баярын өдөр  Д.Сүхбаатарын хөшөөнийн хоёр талаас цувж ирээд, цэцэг өргөөд,   чимээгүйхэн буцдаг инээдтэй дүрх төрх харагдсаар. Улс тунхагласны баярын өдөр  зохиогддог үндэсний бөхийн барилдааныг МАН нь МАХН-ынхандаа инж  болгож таслан өгсөн юм даг уу.  Тэд нар нь бөхийн барилдаанаа зохиож харагдах. Энэ жил Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөд АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга З.Энхболдтой хамт зогсч байсан нь өчигдрийн “содон” үзэгдэл байв. Үүнийг харсан өөнтөгч хэсэг нь АН, МАН хамтарч Засгийн газар байгуулах нь тодорхой болжээ гэх байх. Гэхдээ Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй. Бидэнд тусгаар тогтнол нэг шүү гэж хэлэх шиг санагдсан. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг дээ.