“Дэлхийн мисс 2014” наадмын шалгаруулалт үргэлжилсээр байгаа. Манай улсаас оролцож буй Т.Батцэцэгийн хувьд топ 16 гоо бүсгүйн долдугаарт бичигдсэн сайхан мэдээ дуулгасан юм.

   Дэлхийн 125 улсын гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа энэ удаагийн дэлхийн мисс-д манай улсын гоо бүсгүй тун ч амжилттай оролцож  хэд хэдэн шалгаруулалтанд амжилттай оролцоод байгаа юм.  Тухайлбал олон нийтийн сүлжээгээр авч буй санал асуулгын эхний тавд бичигдсэн, спортын амжилтаараа дээгүүр бичигдсэн  зэрэг олон сайхан амжилтыг гаргаад байгаа юм. Гоо бүсгүйчүүдийн шилдэгүүд энэ сарын 14-нд тодрох юм.   

Сэтгүүлч: Х.Анар