Л.Гүндалай: АН-аас гарвал нам байгуулж, 2016 оны сонгуульд өрсөлдөнө
2014/12/08
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын журмын нөхдөдөө гомдож явдаг бололтой. 2000 онд АН навс ялагдаж УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацралтаас өөр суудал авчирсангишүүнгүй байхад Л.Гүндалай тус намд элсч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байснаа дурслаа.
Харамсалтай нь, АН-ынхан одоо түүний тусыг мартаад зогсохгүй “Хүүхдийн мөнгө” санаачилж, 2004 оны сонгуульд МАН-тай ойролцоо суудал авахад нөлөөлсөнийг нь дурсдаггүй ажээ. Л.Гүндалай 2000 онд хожуу АН-д орсон учраас аль нэгэн фракцад харъяалагддагүй бөгөөд түүнийхээ горыг амсч албан тушаалгүй хоцордог байна. АН-аас өрхө тусгаарлаж Ард түмний нам байгуулж, М.Энхболдын Засгийн газарт багтаж, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Гэвч Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа тендерийн “хэрэг”-т холбогдож, шалгагдахдаа тулсан учраас Ард түмний намаа орхиж, төрхөмдөө буцсан түүхтэй. Төрөлх Хөвсгөл аймгаасаа УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон эл эрхэм 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарлалаа.
Хөвсгөл аймагтаа биш Улаанбаатар эсвэл Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотод ч нэр дэвшиж магадгүй. УИХ-ын гишүүн Д.Арвин АН хөөвөл дуртайяа явна“ гэснээсээ болж, ороогдож хаширсан бол Л.Гүндалайд айх шалтгаан байхгүй бололтой. Тэрээр, “АН-аас гарвал МАН-д орох уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “ АН-аас гарч МАН орсноос шинэ нам байгуулж, УИХ-д өрсөлдөх нь хамаагүй илүү” гэвээ. Түүний байгуулсан Ард түмний намыг хэдэн хүн авсан бөгөөд эрхэм гишүүн асан холбоо бараг л тасарчээ.
Зочин · 2014/12/15
Balai mini bolij vz Shizotoi vbgen mini
Зочин · 2014/12/10
Нам байгуулаад үзэг л дээ хэн орхыг нь харья . ийм хүн их хуралд байсан гэж бодохлоор харамсмаар
Зочин · 2014/12/09
ENIIG HEN TOODGIIN.NER HUGARAHAAR YAS HUGAR GEJ UG BDAG DAA.
Зочин · 2014/12/09
Йим л ичгүүр сонжуургүй луйварчид төрөөс холдож цэвэрлэх хэрэгтэй бна ш дээ.энэн шиг галзуу ************ юмнууд зөндөө төрд, УИХ д бна.тэд бас ирэх сонгуулиар арчигдан зайлах хэрэгтэй.одоо цаг болсон
Зочин · 2014/12/09
энэ одоо төрийг юу гэж бодоод явдаг хүн бэ.энэнд УИХ дэвших ямарч боломж, байхгүйш дээ.идэж ханаагүй ээ бас.яадаг алай салбадай наймаачин бэ.
Өндөр болгох · 2014/12/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/09
Энэ балайг их улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Шизофрени
Зочин · 2014/12/09
Гүндалай одоо эм уугаад ч нэмэргүй болсон гэж хэлдэг байхаа ...одоо ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг бүгдийг таньсан байхаа одоо өөрийг чинь дэмжээд явдаг хүн бараг л байхгүй болов уу даа sorry
Зочин · 2014/12/09
ene balai odoo bolildoo
гана · 2014/12/09
Уул нь Гүндалай шиг амьтад л Монголын төрийг самраад яваа шүүдээ. Монголчуудын заяа нь хаячихаагүй бол Гүндалай шиг амьтныг дахиж УИХ-ын гишүүн болгож толгой дээрээ дэвслүүлэхгүй байлгүй дээ. Монголчуудын сэтгэлгээ өөр болсон. Боловсролтой, мэдлэгтэй бидний дараагийн үеийн залуучууд маань ирж явна. Тэдэндээ итгэж байна.
Зочин · 2014/12/09
ha ha