Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 4 сая долларын баримтын цаана авлигын хэрэг байж болзошгүй гэх материалыг дэлгэсэн.

Энэ нь нийгэмд багагүй дуулиан дэгдээгээд байгаа юм. Энэхүү дуулиант материалыг дэлгэснээр Х.Тэмүүжинг 4 сая долларын авлигын гэрч болсон гэж гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба хамгаалалтдаа авах болсон талаар зарим сайтаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровоос тодруулахад "Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хамгаалалтад аваагүй байгаа. Албан ёсоор эрүүгийн хэргийн гэрчээр тогтоогдоогүй. Манайд ч хандаагүй болохыг мэдэгдэж байна" гэв. Хэрвээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрүүгийн хэргийн гэрчээр тогтоогдож, Тахарын албанд хамгаалалтад орохоор хандвал Тахарын албаны Гэрч, хохирогчийн хамгаалах газар хамгаалалтдаа авах юм байна. 

Б.Золбоо