УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үе, үе олны анхааралд өртөх дуртай нэгэн. Энэ нь улстөрч хүнд зайлшгүй байх ёстой чанаруудын нэг байх.

Хийж байгаа элдэв үйлдлээрээ ард түмнийхээ дунд орох гэж хичээгээд байгаа юм уу… Хэсэг бенз машинаараа гайхуулж, утааг хоргүй хэмээн магтаад авсан удаатай. Ямар ч байсан тэр хорвоод байхгүй бенз машин унадаг талаараа гайхуулж ард түмнээсээ нэг тасарсан. Дараа нь нийслэлд цаг агаар хүйтэрснээс хойш утаа хаа сайгүй хөшиглөж, зарим газраар метрийн зайд байгаа зүйл хүртэл харагдахгүй болж, нүүрсний утаа хоолой ам хорсгоод байхад “Утаа их хэвээр байгаа нь үнэн. Гэхдээ хор нь бага” гээдолныг эгдүүцүүлж байсан.

“Бенз” хочтой эрхэм гишүүн маань бодлоггүй яриа, хэнэггүй үйлдлээсээ болж байнга л хэл аманд өртөж явдаг. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын анхаарлыг “сарниулсан хэрэгт” ороод буй. Тэрээр хурлын үеэр гуяа гялалзуулсан богино банзал өмсөж ирсэн нь хөлөө ачиж суухад “өгзөг″ нь гарах шахам байв. Түүнийг харсан Х.Баттулга гишүүн “Энэ гуя хасаа гялалзуулсан гишүүдээс болоод төвлөрч өгөхгүй ямар хэцүү юм бэ?” хэмээн өөрийн цахим хуудаснаа постолжээ.

Уг нь ордонд ороход “өвдөгнөөс доогуур юбка өмсөх” гэх зэргээр хувцаслалтын тухай ёс журам гэж заасан байдаг даа. Энэ нь нүүрэндээ хагалгаа хийж шинэ дүр төрхтэй болсон Л.Эрдэнэчимэг гишүүнд үйлчилдэггүй бололтой стиль имиджээ хүртэл өөрчлөлт хийж улам

залуужаад байна уу даа…

 
guyerdenechimeg