Өнгөрсөн сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хайрхан" зочид буудалд нэгэн эмэгтэй гурван настай хүүгээ орхиод явсан талаар бид мэдээлсэн. Хүүгийн ээж “Би ойрхон дэлгүүр орчихоод ирье. Хүүг маань харж байгаарай” гэж тус буудлын ажилтнуудад хэлчихээд явсан ч хоёр хоног эргэж ирээгүй байна.

Буудлынхан эмэгтэйг ирнэ, хүүгээ авах байх гэж хоёр өдөр хүлээгээд, эцэст нь цагдаагийн газарт хандсан байна. Ингээд хүүг арваннэгдүгээр сарын 29-ний шөнө дунд Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах төвд авчирсан бол энэ сарын 03-ны өдөр тус төвийнхөн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байна.

Харин хүүгийн аав нь олдсон талаархи мэдээллийг баталгаажуулахаар тус төвийн хүүхэд хариуцсан ажилтнаас тодрууллаа.

-Хүүгийн аавыг олсон гэх мэдээлэл гарсан, Энэ үнэн үү?

-Хүүхдийг манай төв дээр энэ сарын 03-нд хүлээж авсан. Одоо түр асрамжийн гзвд байрлуулсан байгаа. Аав нь олдож, хүүгээ ирж авчихсан зүйл байхгүй. Өнөөдөр бид цагдаагийн газраас мэдээлэл авсан.

Аавтай нь холбогдсон гэсэн. Хөдөө ажлаар явчихсан байна гэсэн тайлбар өгөөд байгаа юм билээ. Гэвч яг хаана байгаагаа хэлээгүй. Өөрөө ирж уулзаж, хүүхдээ авна гэсэн ч одоо хүртэл ирж аваагүй л байна.

-Аавтай нь холбогдсон бол ааваар нь дамжуулаад ээжийг нь олох боломж байгаа юу?

-Хүүгийн аавын сураг гараад байгаа юм билээ. Гэхдээ бас л яг хаана байгаа гэдэг нь тогтоогдоогүй. Албан бус мэдээллээр хөдөө орон нутагт байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ хэргийг шалгаж байгаа.

-Хүү ээж, аавынхаа талаар тодорхой мэдээлэл өгч чадсан уу?

-Гэр орныхоо байршлыг тодорхой хэмжээгээр хэлж өгсөн. Тэрний дагуу цаг-даагийнхан очиж судалсан. Гэтэл тзр хаяган дээрээ еөрсдөө байдаггүй. Түр айлын хашаанд байсан гэсзн мэдээлэл байна.

-Хүүхэд одоо ямархуу байдалтай байна вэ?

-Ээж, аавыгаа санасан, аав, ээж дээрээ хурдан очмоор байна гээд өдөр бүр асуусан хэцүүхэн л байдалтай байгаа. Гэртээ харьмаар байна гээд байгаа гэсэн. Бид асрамжийн газрынхантай өдөр бүр холбоо барьж, хүүгийн байдлыг асууж байгаа.

-Аавтай нь холбоо барихад хүүгээ хэзээ ирж авна гэсэн бэ, Хугацаа хэлээгүй юү?

-Яг хугацаа заасан зүйл байхгүй. Манайх хэргийг мөрдөн байцааж, эрэн сурвалжилж байгаа байгууллага биш болохоор тэр талын мэдээлэл байхгүй байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдугээр хэлтсээс хүүгийн аав, ээж олдсон эсэхийг тодруулах гэсэн боловч шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдэлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Н.Цэцэг