О.Магнайгийн ажлыг зогсоох сонирхол ямар бүлэглэлд байна вэ?
2014/12/18
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс байнга дуудаж, мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа тухай тэрээр өмнө нь өгүүлж байсан билээ. Тэгвэл энэ нь даамжирч, албадан саатуулахыг ч завдаж буй тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Учир нь банкнуудын хүүтэй холбоотой шүүх хурлыг удаа дараа хойшлуулж буй асуудалтай холбоотойгоор энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн хурлын дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар гэгч О.Магнайг дарамталсан гэж гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлжээ. Энэ бүхэн юунаас эхлэв?
Иргэн, аж ахуй нэгжүүд аливаа арилжааны банкнаас зээл авахад нэг хувийн шимтгэл гэж авдаг. Үүнийг арилжааны банкны удирдлагууд үйл ажиллагааны зардал хэмээн албан ёсоор тайлбарладаг. Харин зээл авсан хувь иргэн, аж ахуй нэгж банкинд нэг хувиа хураалгасан хэрнээ хураалгасан хувийнхаа хүүг 20, 10 жилийн хугацаатай төлдөг. Үүнийг ШӨХТГ-ын дарга О.Магнай нэг тэрбум, хоёр тэрбумын зээл гаргахад үйл ажиллагааны зөрүү их байхгүй гэж үзжээ. Үүний дагуу тус газрын ажилчид судалгаа хийн, албан ёсны дүгнэлт гаргасан байна. Иймээс ч үүнийгээ өөрчил гэсэн шаардлагыг арилжааны нэр бүхий 13 банкинд хүргүүлсэн аж. Улмаар захиргааны хэргийн шүүх хурлын товч гарсан ч арилжааны банкны нэр бүхий удирдлагууд шүүгч нартай нэг тал болоод байнга хойшлуулж байгаа гэнэ.
10 сарын 20-нд товлогдсон шүүх хурал өдгөө таван ч удаа хойшлоод байгаа нь үүнийг илтгэнэ. Харин энэ тухай хэвлэлийн бага хурал хийлгэсэн О.Магнайг шүүгчийг дарамталсан гэж үзэн, эрүү үүсгүүлээд байна. Өөрөө хэлбэл иргэдээс хууль бусаар шимтгэл авдаг эсэх асуудлыг шийдэх сонирхол банкнуудад байхгүй байна гэж дүгнэж болох бөгөөд харин ч асуудлыг гаргаж, иргэдийн төлөө шийдвэр гаргуулах гэж буй хүнд нь эрүү үүсгэн, замхруулах тоглолт хэдийн хийж эхэлсэн нь илт байгаа юм. Тэр бүү хэл ШӨХТГ-ын албан тушаалтнуудыг хууль бусаар томилсон гэх захиалгат нийтлэл зарим хэвлэлээр гарч буй бөгөөд түүнийг ажлаас нь өөрчлөх сонирхол ч зарим нэгэнд байгаа нь нууц биш.
Ийнхүү МАН-АН дамнасан эзэдтэй банк, санхүүгийн бүлэглэл иргэдээс авдаг хураалгасан хувийн хүү, түүнээс олдог олон арван их наяд төгрөгөө иргэдэд олгохгүйн төлөө, цаашид ч энэ зүй бус орлогоо үргэлжлүүлэхийн төлөө замд нь хөндөлссөн хэнийг ч зайлуулахаас буцахгүй болоод буй бололтой.
М.Гал
Зочин · 2014/12/20
МАН ын хонзон авалд ч эхэллээдээ.Магнай тэдний талд таалагдаагүй олон арга хэмжээ авч байсан нь иргэдэд таалагдсан болохоос тэдний зэвүүг хүргэсэнээс Хүрэлсүх мэт дайралтаа явууллаа. Олигтой ажил санаачилж эхлээгүй байж өөрсдийгөө хамга******** ажилд яаравчлан орж байгааа нь засгийг унагах гол зорьлого үүнд байсан гэж харагдаж байна.
Зочин · 2014/12/19
ОХУ-ын Термок брэндийн цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч тусгаарлагч.Хуванцар болон мод,төмөр хүрээтэй вакуум цонхонд зориулагдсан 4мм,5мм,8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч дулаанаа баридаг тусгаарлагчийг танилцуулаж байна.Та бүхэн энэ тусгаарлагчийг ашигласнаар:Цонх,хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Мөн хүйтэн сэрүүний улиралд шилэн багцанд үүсэн бий болдог усан дусал,цантаж хөлөрдөг асуудал арилна.Тусгаарлагчийг хүүхдийн өрөө,гал зуух,албан тасалгаа,зочид буудлын болон бүхийл цонхонд хэрэглэж болох бөгөөд олон удаа ашиглах боломжтой.Өвөл нь -25--45 хэм хүрч хүйтэрдэг Сибирь,Якут,Скандинавын орнуудад өргөн хэрэглэдэг.4-6 янзын хээтэй.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Та бүхэн халуунаар үлээдэг цахилгаан сэнс,тень хэрэглэх ********длаггүй.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Орос тех .Утас:95000020,95050020.Үнэ:1м кв:12500,13500,15500,19000төг
Зочин · 2014/12/19
bankuud shulhaaa boliyoooooooooo magnaig demjij bgaa shuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu. tsirkiin asuudal bas bna davgaa gereegee zorchood toriin deer garchaad yvaad bhad magnaigaas oor heleh shudraga hun uls tord alga daa.
Зочин · 2014/12/19
АН минь Магнайгаа дэмжих хэрэгтэй дээ. Энэ хүн үнэн мөний төлөө, ард иргэдийн төлөө ажиллаж байгаа шүү. Гэмт бүлэглэлийнхэн дургүй байдаг байх.
Зочин · 2014/12/19
ZA uyn syrtei um shvvh huraldaa ; ywaad ochooch magnaigaar yadag um zvgeer l ooriigoo vned oruulah gej ydah um
Зочин · 2014/12/19
Магнайд дэмжлэг хэрэгтэй Гэхдээ энэ хүчтэй эс**********цлийн цаана их юм байгаа Өөр нэг шударга бус зүйлийг ШӨХЭАХ газарт 2 удаа мэдэгдсэн боловч ОГТ шалгахгүй хариу өгөхгүй байгааг гайхаж сууна Энэ юу вэ гэхээр УИД орших Мерчат хэмээх номын дэлгүүрт ном тавьж заруулах гэхээр 95000 төгрөг өг тэгээд 25% ийг зарагдсны дараа үнийн дүнгээр суутгана гэх юм 95000 төгрөг юуны учир авч байнааг асуухаар мэдэхгүй дарга нар ав гэсэн гэх **********лж өгөх үү гэхээр үгүй гэдэг Би үүнийг дээрэм гэхээс өөр үг олдохгүй байгаа юм даа Иргэдийг улайн цайм дээрэмдээд байгааг Магнайгийн алба мэдээлэл өгсөнд баярлав гээд таг болдог учир юунд байна вэ Мерчатаас бусад дэлгүүр 20-30% аваад зардаг юм билээ Энэ 95000 арайл байгаа биздээ хүмүүсээ