Хоёр өрөө орон сууцнаас хоёр давхар байшингийн үнэ хямд тусаж байна
2013/05/23
Өгөрсөн байшин, өмхийрсөн “жорлон”, хар нүүрсний утаа энэ бүхнээс ангижрах цаг монголчууд бидэнд олдох эхлэл нь тавигдсан. Нөгөөтэйгүүр орлоготой, орон сууцтай шинэ цагийн монгол хүнийг бүтээх замыг ч нээлээ гэж болно.
Тодруулбал Монголбанк, Засгийн газартай хамтарч ипотекийн буюу байртай болохыг хүссэн иргэдэд зориулж жилийн найман (-,+1) хүүтэй зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг нээчихсэн байгаа. Чухам эл зээл биднийг өнөөх эрх чөлөөний орон гэгдээд буй Америк шиг хэнээс ч хараат бус өөрийн гэсэн орох орон, унах унаа бас хэдэн ч давхар ажил хийж мөнгө олж болох тэр гарцыг нээж өглөө.
Гэтэл бас нэг тооцож, бодож үзмээр асуудал гарч ирж байна. Өмнөх Засгийн газар тэнгэрт хадах шахсан барилгын үнийг хязгаарлахын тулд жилийн зургаан хувийн хүүтэй, 55 хүртэлх метр.квадрат байрыг худалдан авахад зориулж хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байв. Гэвч харамсалтай нь улстөржилт байсан уу, цагийн жамаар зам нь цөмөрчихсөн үү бүү мэд хэрэгжих боломжгүй болчихлоо, тэр зээл. Харин одоо хэрэгжих гээд байгаа ипотекийн зээлд зориулж 800 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төв банк нээснийг уншигч та мэдэж буй. Өмнөх зургаан хувийнхийг бодвол хэдийгээр журам нь батлагдаагүй байгаа ч гэсэн албаныхны хэлснээр эл зээл нь арай уян хатан юм шиг санагдлаа. Гэхдээ бас эргэлзээтэй зүйл гарч ирэх гээд байна.
Юу гэвэл, тус зээлийг анхааран чих тавих нь бараг гудамжаар алхаж яваа гурван хүний хоёр нь байгаа гэхэд нэг их хилсдэхгүй. Уржигдар гэхэд хэдэн танилуудтайгаа ярилцаж суутал зарим нь ингэж ярьж байна. “Төв банкнаас гаргаж буй тэр зээл нь цагаа олсон байх. Гэвч би хоёр өрөө орон сууц авахаас илүүтэй хоёр давхар таван өрөө байшин барих нь хамаагүй хямд тусаж байна. 80 метр.квадратаас дээш хэмжээний орон сууц авъя гэтэл зээлд хамрагдах боломжгүй болчихно” гэж нэг нь хэлэв. Үнэхээр ч тийм. Учир нь би дундаж үнэтэй буюу метр.квадрат нь сая 520 мянган төгрөгөөр 65 метр.квадрат хоёр өрөө байр авлаа гэж бодъё. Бэлэн мөнгөөр эл байрыг авахад 98 сая 800 мянган төгрөг болж байна. Тэгвэл дээрх миний танилын хэлснээр хоёр давхар таван өрөө байшин барихад хэдэн төгрөг зарцуулахыг сонирхож үзье. Уг байшингийн талбайн нийт хэмжээ нь 106 метр.квадрат. Блок, тоосго, төмөр краказын алинаар барихыг эзэн нь өөрөө шийднэ. Төмөр краказын үнэ гэхэд энэ байшинд 14,5 сая төгрөг болно. Харин бусад материал нь хамгийн ихээр тооцоход 40 орчим сая төгрөг болж буй юм. Ийм хэмжээний тоосгон гадарлагаатай байшингийн нийт өртөг 32 сая төгрөг болсныг бас нэг танил маань хэлж байлаа.
Мэдээж хэрэг хувийн хоёр давхар байшин гэдэг бол Засгийн газраас тогтоосон 80 хүртэлх метр.квадрат орон сууцнаас бараг хэд дахин том хэмжээтэй ч байж болно. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийг оролцуулж би 80 хүртэлх метр.квадрат талбайтай байрнаас сонголт хийнэ. Гэтэл зарим газартай ч юмуу, эсвэл найман сая төгрөгөөр байршил сайтай хоосон хашаа худалдаж аваад тэндээ аятайхан байшин барихыг хүссэн иргэдэд эл зээл буянаа өгөхгүй. Тиймээс иргэдийн хүсч буй нэг зүйл нь 80 метр.квадрат хүртлэхийг төрөөс зээлж, илүү гарсан талбайн өртгийг эзэн өөрөө төлөх хувилбар уг зээлийн шинээр батлах гээд байгаа журамд оруулах хэрэгтэйг хэлж байна.
Магадгүй Монголбанкны удирдлагуудын алсын зорилго нь ч гэсэн иргэдийн хэлээд буй зүйлтэй санал нэг байгаа байх. Хэрэв журамд иргэдийн эл саналыг тусгачихвал газартай нэг нь хямд үнээр бас зээлд хамрагдаад хаус барьж, харин газаргүй нь боломжоороо орон сууц худалдан авах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр хаусаас гадна 96 метр.квадрат байр авлаа гэж бодоход 80 метр.квадратдаа зээлд хамрагдаж, үлдсэн 15-ыг нь зээлдэгч өөрийн хөрөнгөөрөө төлөх хувилбар ч байж болох юм.
Түүнчлэн иргэд ипотек, моргейжийн зээл гэхээр хоёр өөр ойлголт хэмээн хүлээж авах нь бас байна. Тиймээс энэ талаар товч мэдээлэл хүргэе. Угтаа эл хоёр үг нэг утгатай. Гагцхүү улс орнуудад өөр өөрөөр нэрлэдгээс болж дээрх хоёр үг үүссэн байна. Анх Грект hypotheka буюу түшиг, тулгуур гэсэн үгнээс үүссэн байдаг. Энэ нь зээл олгосон эзэн зээлдэгчийн газар дээр шон босгодог байж. Улмаар зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол газраа алддаг байв. Энэ нь хөгжсөөр хожим газраас бусад зүйлээр барьцаа хийдэг болж, төд удалгүй “ипотек”-ийн хар дэвтэр бий болсон түүхтэй гэнэ. Харин яагаад хоёр өөр нэрээр нэрлэх болсон бэ гэвэл Европын болон Азийн хойд бүсийн орнууд ипотек гэсэн нэр томъёог илүү хэрэглэдэг бол АНУ, өмнөд Америк, Азийн өмнөд хэсгийн орнуудад моргейж гэх үг тархжээ.
Мөн ипотекийн зээлийг төлж чадахгүй бол байраа алдчих вий гэсэн айдас нийгэмд байгаа. Америкт үүнийг амархан шийдэж чадсаж байдаг аж. Өрхийн хоёр гишүүн зэрэг, эсвэл давхар ажил хийдэг болохоор хуримтлалаа ч үүсгээд зээлээ ч төлөх боломж бүрддэг байна. Манай орны хувьд залуус сүүлийн үед нэг байгууллагад тогтворгүй ажиллаж байгаа бүлгийнхнийг тэргүүлж буй гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлж байлаа. Тиймээс ипотекийн зээлийг оновчтой, зөв хэрэгжүүлж чадвал Монгол Улсад ажлын байр, эдийн засгийн өсөлт, иргэдийн сэтгэхгүй, даатгалын системд эерэг өөрчлөлт гарахыг мэргэжилтнүүд онцолсон. Түүнээс гадна 10-30 хувийн урдчилгаа авч буйг буруушаах нь олон. Ингэж урьдчилгаа авах хувилбар нь нэг талдаа эрсдлийг давах арга хэрэгсэл болдог аж. АНУ өнгөрсөн 2008 оны дэлхий эдийн засгийн хямралыг дэгдээхэд гол буруутан байсан шалтгаан нь зээлээр байр авч байгаа иргэдээс ямар ч урьдчилгаа авдаггүй байсан нь эргээд эдийн засагтаа хар шуурга дэгдээсэн. Учир нь урьдчилгаагүй, алдах юмгүй шинэ байранд орсон иргэд эдийн засагт нь таагүй байдал үүсэнгүүт байраа хаяж явах тохиолдол хамгийн их байсан болохоор улсынхаа эдийн засгийг хямраах гол дайсан болсон гэдэг.
Л.Баатархүү
cool news · 2013/07/09
PdIUWu Really appreciate you ***ring this article post.Much thanks again. Much obliged.
basketjdanfem · 2013/06/04
Its like you read my mind! You seem to know so much about this, like you wrote the book in itsomething. I think that you can do with a few pics to drive the message home a little bit, but instead of that, this is excellent blog. A great read. Ill certainly be back. basket jdan femme
Зочин · 2013/05/28
БУУ
Зочин · 2013/05/24
bairlal saitai gazar chini 20 30 aas ***hgui ee +house
Зочин · 2013/05/24
uug ni bol ene ix nytarshiliig xuviin baishin barij jaaxan ch gesen taaraamaar bgaa ym, xuviin baishin geed xarin butsaad l galaa tuleed exlevel demii yum bolox bxaa, tuunees er ni bol xaritsuulalt ni barag unen shuuuu,....
Зочин · 2013/05/23
Tiishd
ЛИМОН · 2013/05/23
ТЭР ЯГ ҮНЭН ШҮҮ