АН-ын дараагийн генсек нь А.ГАНСҮХ бололтой
2015/01/05
2012 оны сонгуулиас хойш АН-ын гал тогоог барьж байсан Ц.Оюундарь ажлаа өгснөөр тус намд генсекийн марафон эхэлжээ.
Энэ өрсөлдөөнд яригдаж буй гол нэр дэвшигчдээс дурдвал А.Гансүх, С.Ламбаа, Д.Нямхүү нар юм. Гэхдээ тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч, бас бодитой нэр дэвшигч нь А.Гансүх ажээ. Саяхан намын даргаар сонгогдсон З.Энхболдын хувьд өмнөх гавьяанаас илүүтэй боловсрол улс төрийн туршлага харсан сонголт хийх бололтой. Үүнийгээ ч намынхандаа хэлсэн гэнэ. Нэг ёсондоо АН буурь сууж байна ч гэж хэлж болох юм. Тиймээс АН-ын энэ шинэ шалгуур, бас улс төрийн нөхцөл байдал нь АТансүхэд давуу тал бий болгожээ. Тухайлбал, энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жил хагасын хугацаа үлдээд байна. Тэр дундаа өөрчлөх ёстой гэгдэж буй Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн боломжит хугацаа нь ердөө л 2015 он.
Ийм хариуцлагатай үед АН-ын гал тогоог, нэг ёсондоо нам талаасаа энэ бүхэнд оролцох хүн нь хуульч мэргэжилтэй байх нь АН-д илүү ашигтай гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, АТансүхийн хувьд өмнө нь сонгууль удирдаж байсан туршлагатай менежер. 2012 оны орон нутгийн сонгуулиар АН-ын нийслэлийн сонгуулийн штабыг А.Гансүх удирдсан юм. Хотын парламентад ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй АН тэгэхэд түүхэндээ анх удаа НИТХ-ын 45 суудлаас 27-г нь авч, өдгөө нийслэлд засаглаж буй.
Хуульч мэргэжилтэй, сонгуулийн менежер гэдгээс гадна А.Гансүхэд засаг барьж буй намын генсект байж болох зангараг ч дутахгүй гэж АН-ынхан үзэж буй бололтой. Бүтээн байгуулалтын томоохон яамыг удирдсан туршлага нь үүнийг илтгэх биз. Мөн З.Энхболд намын дарга болохдоо фракцуудыг хоёрдугаарт тавина гэж ярьсан ч бодит байдал дээр АН-ын албан тушаалын хуваарилалт фракцуудаар дамжих нь гарцаагүй. Засгийн газраа "Алтан гадас"-ынхан удирдаж байгаа бол "Шонхор"-ууд намаа авсан. Харин УИХ дахь АН-ын бүлгийг МҮДН-ынхан удирдаж буй. Тиймээс л фракцуудын хуваарилалт ёсоор АН-ын генсекийн албан тушаал энэ удаад МоАХ-д, тэр тусмаа А.Гансүхэд ирж буй бололтой.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2015/01/06
muulaad tevdeed bgaag bodohod AN songuulid sain yvah yumaa da, tegvel ene zaluu chadvartai l yum bna, ingej l unshigdaj bna
Зочин · 2015/01/06
Gansuh Aniin gensek bolbol AN budaa
Зочин · 2015/01/06
ene Gansuhiin oroltsson bolgon ni tsaanaa muu yum boldog baihad odoo AN-aa ene *******muutad daatgaad yaah ve. aygui bol daraagiin songuulid AN-g taraan butargah nuuts daalgavartai irj baigaa. Meddegeeree uridnii humuusees sonsosn ni deer
Зочин · 2015/01/06
za boli do ZTY barisan zam ni het unetei zam, MIAT niseh ni dampuurch baihad yaaj iim huniig ard irged huleen avah yum