Солонгос хоолноос хордсон 4 хүн эмнэлэгт хүргэгджээ
2013/05/24
Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Кореа трейдинг” компанийн “Гореа” солонгос ресторанаар үйлчлүүлсэн иргэд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгдсэн ноцтой хэрэг гарчээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын 20-ны 17.30 цагийн үед “Гореа” солонгос ресторанаар үйлчлүүлсэн 10 хүн хордож, дөрөв нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өдгөө хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр, хордлогын шинжтэй байгаа тул өтгөн, бөөлжисний шинжилгээг авсан байгаа. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Гэхдээ дээрх хүмүүсийн өвчний шинж тэмдэг, аномезийг үндэслэн урьдчилсан байдлаар дүгнэхэд хоол хүнснээс гаралтай хордлого байж болох магадлалтай байгаа. Тэгэхээр тухайн рестораны хоолноос шалтгаалсан гэх дүгнэлтийг тус рестораны хоол, гал тогооны эдлэл хэрэглэлээс авсан арчдас, ажилчдын нян тээгч илрүүлэх шинжилгээ, өвчтөнүүдийн өтгөн, бөөлжис цусны шинжилгээний дүнг үндэслэн гаргах боломжтой. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд тухайн өдрийн болон өмнөх өдрийн хоолны дээж аваагүй, бүтээгдэхүүн түүхий эдийн баталгаажилт хангалтгүй, ажлын байрны ариун цэврийн болон ахуйн байдал, технологийн зөрчилтэй байсан байна. “Гореа” ресторанаас 12 төрлийн хоол болон түүхий эдээс дээж авч шинжилгээнд хамруулсан. Одоохондоо хариу нь гараагүй байна. Тус газарт хамтдаа хооллосон 10 хүнээс дээрх хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн адил шинж тэмдэг илэрсэн гэх хоёр иргэн ХӨСҮТ-д ирж үзүүлэхгүй, шинжилгээ өгөхгүй байгаа нь ажилд хүндрэл үзүүлж байна. Бүгд хордсон байх магадлалтай” гэв.
Эл асуудалтай холбогдуулан “Гореа” рестораны үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Зочин · 2013/05/27
Түр зогсоогоод байх даа яахав дээ. Шууд хаагаач. Аягүй бол хахууль авчихаад дараа нь энэ ресторан буруугүй өөрсдөө өөр юм идчихсэн байна гэнэ дээ.
Зочин · 2013/05/27
Хятад,солонгос хоолны газар яг ижил заваан,хоол нь бохир тул ийм хоолны газараар үйлчлүүлэхгүй байхыг бодоорой хүмүүсээ. Солонгос бол яг л ********** шүү
Зочин · 2013/05/27
2013 ОНЫ 5-Р САРЫН 12-НД БАЯН ӨЛГИЙД ОЛОН СУВИЛАГЧ ХОРДСОН ХЭРЭГ ХАВ ДАРАГДСАН УУ ТЭРБИШДАГВА САЙД АА
Зочин · 2013/05/26
2013 оны 5-р сарын 12-ны өдөр буюу олон улсын сувилагчдын баярын өдрөөр Баян-өлгийн нэгэн зоогийн газарт олон сувилагч хордож өлгийн эмнэлэг эзгүйрсэн асуудлыг аймгийн удирд******** аймгийн мэргэжлийн хяналтынхан монголын олон нийтэд мэдээлэхгүй нууцалж хариуц**********с зайлсхийж албан ту******лдаа үлдэхийг санаархаж байгаа асуудлыг МХЕГ шаогаж өгөөч
Зочин · 2013/05/26
Yum idej vzeegvi shinjgvi yumnuud vxtlee chixej baigaad xdoo biz
Зочин · 2013/05/25
ENE XAANA bdg xoolnii gazar ve os elchingiin tend bdg 1 so xoolnii gazart naizudtaiga od xdlogo avsan xool idcheed bid urag**** ajlaar yavj bsn bolxo xel am xiij chadagvi ulaan bugluut ene ter avch uuj baij gaiagvi bolson xamt xool idsen xvn maani gyals tuvd shinjilgee ugsun boxir xool xvnsneees xdson gesen xariu ugsun bn lee gantsara bolxo xel am xiij chadagvi gesen ene metchilen xvmvvs xdod l bga shvv xyanalta saijrulaxgvi bol