Г.Шийлэгдамба сайд аа, Эмнэлгийн нэр өөрчлөхөөс өөр хийх ажил алга уу?
2015/02/24
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба энэ салбарын сайдаар очно гэж нэр нь дуулдсан өдрөөс эхлээд элдэв хэл ярианд өртсөн. Сайд болоод удаагүй Засгийн газрынхаа хуралдаанд хүртэл суухгүй ор сураггүй алга болж бөөн шуугиан тариад амжсан.
Энэ салбарт хийх ажил түм бум байгаа. Наандаж л эмнэлгүүдийнхээ тоног төхөөрөмжийг орчин үеийн болгох, эмнэлэгүүдийнхээ ачаалал, оочир дарааллыг цэгцэлж ард түмэнд түргэн шуурхай, төвөггүй үйлчилдэг болгох, эмч , ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гэх мэт олон асуудалд анхаарах цаг болсон.
Гэтэл Г.Шийлэгдамба сайд арай өөрөөр сэтгэжээ. Тэрбээр юуны өмнө эмнэлгүүдийнхээ нэрийг өөрчлөх нь зөв гэсэн шийдвэр гаргасан бололтой. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдийн нэрийг өөрчилж "Эрүүл мэндийн төв" болгон нэршихээр болсон гэнэ. Төрөх эмнэлгүүдийн нэрийг ч бас өөрчлөх юм байх. Нэгдүгээр амаржих газрыг "Нийслэлийн Өргөө амаржих газар", хоёрдугаар төрөх эмнэлгийг "Нийслэлийн Хүрээ амаржих газар", гуравдугаар амаржих газрыг "Нийслэлийн Амгалан амаржих газар" хэмээн нэрлэх юм гэнэ. Ингэж төрөх эмнэлгүүдийн нэрийг өөрчилснөөр эмнэлгийн ачаалал буурч, тоног төхөөрөмж нь сайжирч, эмч нарын ажиллах орчин, нийгмийн асуудал шийдэгддэг бол болж дээ гэмээн алга ташин баяр хүргэхээс яахав. Гэвч яг үнэндээ ингэж эмнэлгийн нэрийг өөрчилснөөр элдэв зардал, зарцуулах мөнгө нь нэмэгдэнэ гэдгийг төсөөлсөнгүй.
Тодруулбал бүх эмнэлгүүдийн гаднах хаягийг өөрчилнө. Энд тодорхой хэмжээний зардал гарч л таараа. Бүх албан бичиг, баланкны толгой магадгүй тамга тэмдэг ч шинэчлэгдэнэ. Мөн л тодорхой хэмжээний мөнгө цаас зарцуулна. Ингээд бодохоор манай Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба “жижигхээн” бодолтой, алсыг харж том сэтгэх чадвар тааруу хүн болох нь батлагдаж байгаа юм. Арга ч үгүй биз салбараа мэддэггүй хүнд хамгийн чухал яамаа гардуулсаны гай гарч байгаа юм. Цаашид Г.Шийлэгдамба сайд ямар шийдвэр гаргаж, юуг яаж өөрчлөх бол??? Эцсийн дүндээ Монголчууд эх орондоо эрүүл мэндийн чанартай, хурдан шуурхай үйлчилгээ авчихдаг болоосой. Ингэж чадвал Монгол түмэн харийн улсад очиж эмчлүүлэх гэж хил давахгүй байх боломж нээгдэнэ. Томоор харвал гадаадын нэртэй, чанартай эмнэлгүүд рүү бидний мөнгө урсахгүй, эх орондоо эргэлдэж улс орны эдийн засагт ч тус нэмэр болох юм. Энэ талаас нь харж, доривтой, хүчтэй шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн салбарыг “алах” бус “аварах” ухаанд суралцаач Г.Шийлэгдамба сайд аа...
Ж.Булгантамир
Зочин · 2015/02/26
batuul ner uurchluhduu garguud shdee batuul l uurchluu biz. Ene arai tegj chadahgui bhaa
Зочин · 2015/02/25
shiilegdamba ner uurchluugyi ee niisleliin ith batyyl uurchilsun yum unshij bai daraa ni hyn shyymjil uuruu ***** gedgee medej av
Зочин · 2015/02/25
sofosbuviree hurdan oruullj ireech dee, saidaa, ene l tanii ajliig dugneh 1 uzuulelt boloh bh daa
Зочин · 2015/02/25
ner uurchiluhud ***ga temdeg blank geed ****an mungu urne shuudee.ajiliig ni saijiruulah ug ni c***al yum shuu dee
Зочин · 2015/02/25
ОДОО НААД ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭ БОЛИМООР ЮМ АА. ХҮНИЙГ ЮМ ХИЙЖ БАЙХАД САЙНААР ХЭЛЖ САЙШААЖ ЧАДАХГҮЙ ЮМ АА ГЭХЭД ӨМХИЙ ҮГ, ӨМХИЙРЧИХСӨН АМАА ТАТАЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР БАЙНА. СЭТГҮҮЛЧ Ж.БУЛГАНТАМИР ТА ХАРИН ӨӨРӨӨ ХИЙЖ АЖЛАА ОЛЖ ЯДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ!!! СЭТГҮҮЛЧ ЮМ БОЛ ЯДАХАА БЛАНК ГЭДЭГ ҮГЭЭ ЗӨВ БИЧ ХҮҮХДЭЭ. ИНГЭЭД ШҮҮМЖЛЭЭД БАЙВАЛ МУУХАЙ БАЙГАА БИЗ. ТЭР ХҮНД ИЙМ Л МУУХАЙ БАЙГАА. АНХААРЧ ЯВ!!!
UCHIRAA OLOOCH · 2015/02/25
UCHIRAA MEDEXGUI XUUXDUUD YU XIIXEECH MEDEXGUI YUNAAS EXLEX CHIRAA CH OLOXGUIMDAA