Хоёр сарын “нас”-тай зам 20.5 тэрбумаар бүтжээ
2015/02/24
Хөгжлөөс хол хоцрогдож, тоосон дунд амьдарч байна гэж гомдоллодог Өлзийт хорооллынхон өнгөрсөн арваннэгдүгээр сард шинэ замын бараа харж баярласан. Зуны хэдэн сар зам хааж, тус хорооныхныг уулын ар өврөөр явуулсны эцэст Хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй дарга нар танилцаж тууз хайчилаад шинэ замыг нээсэн учраас тэр. Тэгвэл зам дагаж хөгжил хэмээн баярлаж байсан тус хорооны иргэд шинэ зам тавих гэж нуухыг нь авах гээд нүдийг сохолчихлоо хэмээн бухимдаж сууна.
Учир нь Өлзийт хорооллоос Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн 9,6 км замыг шинэчилж, өргөтгөсөн DRJ компанийн зам тараа таниулж эхэлжээ. Арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн зам хоёр сарын дараа гэхэд хайргатай сул шороо болсон байна. Уг нь 1991 онд эхлэл нь тавигдсан долоон метрийн өргөнтэй хоёр км замыг өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн шинэчилж есөн метр өргөнтэй болгосон юм байх. Тэгэхдээ замын хоёр талаар гурван метрийн явган хүний зам тавьсан байна. “Хайс хашлага, явган хүний зам нь яахав гэхэд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр буюу 20,5 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж байгаа тус замаар явахад үнэхээр л уул хадан дээгүүр явснаас хэцүүхэн юм билээ. Ямарсайндаа Нисэхийн тойргоос Өлзийт чиглэлд таксинд явдаг суудлын машинууд шинэ замаар биш уулын замаар явж байхав. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдгийн адилаар бид дахиад л тоос шороон дунд амьдарч байна” гэсэн иргэд цөөнгүй байв.
Ж.Балт: МАШИНЫХАА АМАРТИЗАТОРЫГ УЛИРАЛД СОЛЬДОГ БАЙСАН БОЛ САРД СОЛЬДОГ БОЛСОН
Бид тус чиглэлд таксинд явдаг хэд хэдэн жолоочтой уулзаж байр суурийг нь сонирхсон юм. Тус чиглэлийн жолооч Ж.Балтаас энэ замаар хүнд даацын тэрэгнүүд яваад эвдээд байна уу гэвэл “Зам тавигдсанаас хойш хүнд даацын машинуудад тусгай зам гаргаж өгсөн учраас энэ замаар явахаа больсог. Өвлийн улирал учраас том оврын тэрэгнүүд яваагүй. Суудлын тэрэгтэй, тэртусмаа олон удаа нааш цаашаа явдаг бидний хувьд уулын замаар явсан нь арай донсолгоо багатай байдаг юм. Ямар ч дуу чимээ гардаггүй байсан машин сарын дотор эвдэрсэн. Мөн амартизатор улиралд сольдог байсан бол одоо сард сольдог болж байна. Ингэхээр сард дор хаяж 500 мянган төгрөгийн сул зардал гаргаж байна.Хуучин зам нь хамаагүй дээр байсан. Овгор шороо ихтэй учраас зөрөх гэсэн машинууд осол их гаргадаг” гэсэн юм. Мөн “Машин амархан эвдэрч байгаа учраас жолоочдын гарын үсгийг цуглуулж байгаа. Гадаадад тавьсан замаар нь яваад иргэд хохирсон бол нөхөн олговор өгдөг гэсэн. Тиймээс бид Нийслэлийн Авто замын газар өргөдөл гаргаад нөхөн төлбөр авна” гэсэн хүмүүс ч таарсан юм.
Б.Жаргалдүүрэн: АШИГЛАЛТЫН ЯВЦАД ЭВДЭРНЭ ГЭДГИЙГ ӨНГӨРСӨН ЖИЛ ХЭЛЖ БАЙСАН
Харин энэ талаар Нийслэлийн Авто замын газрын зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодруулахад “Өнгөрсөн жилийн тавдугаар сард барилгын ажил эхэлсэн. Газар шороо, хиймэл байгууламжийн ажил, харлуулсан дайргын суурийн ажил хийгдсэн. 10 см харлуулсан дайрган суурь, таван см асфальтан хучилт хийнэ.
Хугацаа бага байсан учраас харлуулсан дайрган суурийг хийгээд орхисон байгаа. Өнгөрсөн жил ашиглалтад оруулж байхдаа ашиглалтын явцад эвдэрнэ гэж хэвлэл мэдээллээр хэлж байсан. Энэ жил эвдэрсэн хэсгүүдийг дахин засч янзлаад өнгөн хучилт хийнэ. Ажлын явц 70 хувьтай байгаа. Бидний зүгээс замын ажилд өдөр тутам хяналт тавьж байгаа” гэсэн хариултыг өглөө.
С.УЯНГА
Зочин · 2015/02/25
naad hvleej awsan mergejiliin hynaltiin hvmvvsee ajilaas ni halj garsan zardaliig ni tolvvleh heregtei
fyfds · 2015/02/25
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИЪ, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/02/25
хаа****** юм бэ мөнгийг нь хамтраад идчихсэн ю******.өмөөрөөд л байхын.