Гурван настай хүүхэд машинаас унаж гэмтжээ
2015/02/24
СХД-ин нутаг Өнөр хорооллын гудамж Т.Corolla маркийн авто машины жолооч Э нь зорчигч 3 настай Х-г унагаж гэмтээсэн байна. Тодруулбал хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалах суудлыг хэрэглүүлдэггүй нь осолд хүргэсэн ажээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж байхыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.