Хасахаа нэмэх рүү, нэмэхээ хасах руу оруулах цаг нь иржээ
2015/03/16
Он гарсаар долларын ханш байнгын өсөлттэй гарч байгаа билээ.
Энэ хавар ам.долларын ханш 2000 хол давна гэсэн таамаг бий. Уг таамаг тун ойртож байна уу гэлтэй. Таван төгрөгөөр өсчихвөл нэг доллар 2000 төгрөгтэй тэнцэх нь ээ.
Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларыг 1987 төгрөгөөр авч, 1992 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1977-1982 төгрөгөөр авч, 1993-1995 төгрөгөөр худалдаж буй. Гэхдээ сүүлийн хоёр өдөр харьцангуй тогтворжиж байгаа ч нэг өдөрт огцом өсдөг. Арга ч үгүй биз ээ, гаднаас орж ирэх долларын тоо буурсан аж.
Эдийн засагт нөлөөлөх нэгэн таагүй мэдээ дуулгахад, гадаадын хөрөнгө оруулалт өдрөөс өдөрт буурсаар энэ оны хоёрдугаар сарын байдлаар хасах үзүүлэлттэй гарлаа. Мөн Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны эхний 2 сард 745.6 тэрбум тoг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 930.9 тэрбум тoг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 185.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав.
2011 онд Монголд 4620 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол 2012 онд 4408 сая ам.доллар, харин 2013 онд 50 хувиар буурч 2088, 2014 оны эцсээр дөнгөж л 542 сая доллар орж ирсэн тоон үзүүлэлт байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол долларын ханш өссөөр байна гэдэг нь тодорхой боллоо.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод мөн энэ оны хоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 0.7 хувь, 8.5 хувиар өслөө.
Эдийн засгийн нэмэх болгож, хасах руу оруулах үзүүлэлтээ яаралтай оруулах хэрэгтэй байна. Шийдлийн Засгийн газар асуудлуудаа шийдэж гадаад хөрөнгө оруулагчдаа татах, ам.долларын ханшаа бууруулах нэн шаардлагатай. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй юмсан.
Хасахаа нэмэх рүү, нэмэхээ хасах руу оруулах цаг нь иржээ. Нам, эвсэлүүд хамтарч суудлын төлөө тэмцдэг шигээ эдийн засгаа хөл дээр нь босгож амь оруулмаар. Эдийн засаг хүндэрсэн биш хямарсан гэж ярихын оронд хийх хэрэгтэй байна.
Х.Даваа
Зочин · 2015/03/26
<3 <3 <3 <3 <3 <3
БЭСТА · 2015/03/17
"БЭСТА-гийн түрээсийн байрнууд даатгалд хамрагдлаа. www.besta.mn сайтад яг одоо 277-н зарах болон түрээслэх байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл байна. Утас: 9888-2211, 7730-0099"
Зочин · 2015/03/17
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/03/17
Ял ч асуумаар байна шүү.
Зочин · 2015/03/17
Зөвхөн 2012 онд гарч ирснээсээ хойш улс орныг дампууруулж байгаа ялыг нь авч үзээд ардчилсан намыг улс төрийн тавцангаас арчиж хаях хэрэгтэй.Улмаар 2016 оны сонгуульд орох эрхийг нь хасч эрхгүй болго