“БРАУ ХАУС”-ын босс С.Отгонбаатар Дорнодын Засаг ноён болно
2015/03/20
Єнгєрсєн мягмар гарагт Дорнод аймгийн ИТХ-ынхан Засаг дарга С.Ганбатыгаа их л дуулиан шуугиантайгаар суудлаас нь огцоруулсан. Тэгвэл тvvний дараа Засаг дарга болох хvний нэр нь аль хэдийнэ тодорчээ. Єєрєєр хэлбэл, тус аймгийн унаган хvvхэд, Германд боловсрол эзэмшиж, герман шар айргийг Монголд экспортоор оруулж ирэн “Хаан Брой” хэмээх рестораны сvлжээ байгуулж байсан нууцлаг ноён, С.Отгонбаатар гэгч эрхэм юм.
Тэрбээр 2012 оноос эхлэн улстєрд хvчтэйхэн орж ирж байсан тvvхтэй. Тvvнчлэн 2010 оноос эхлэн “Монгол -999″ нэгдлийг байгуулж, улстєрд єєрийн орон зайгаа бvрдvvлж чадсан нэгэн гэж учир мэдэх хvмvvс хэлж байсан юм.
Уг нь С.Отгонбаатар 2012 оны сонгуулиар ИЗНН-аас мандат євєртлєн тус аймагт УИХ-д єрсєлдєж байсан ч одоо нам бус гэсэн тодотголтой.
Тэрбээр 2013 онд тус аймгийн Засаг даргаар нэр хvчтэй яригдаж байгаад нам болж байсан юм.
Тэгээд ч дорнодчууд тvvнийг Засаг дарга болоход татгалзах зvйлгvй гэх vгийг єєрт нь дайгаад байгаа юм билээ.
Учир нь тэрбээр 2013 онд Засаг даргаар нэр нь яригдаж байх vедээ “Дорнодод нутгаа гэсэн сэтгэлтэй, ажил хийдэг хvн хэрэгтэй байгаа учраас л би Дорнод руугаа явж байгаа юм” гэж хэлж байжээ.
Гэтэл АН, МАН-ын ч угшилгvй хэрнээ тvvнийг ийнхvv Засаг даргын суудалд нэр нь яригдаж эхэлсэнд улстєрийн хvрээний зарим хvн гайхах хэрэггvй гэдэг vгийг хэлж байсан юм. Энэ нь тvvний аль ч намаас дэмжлэг авах нєлєє бvхий хvн гэдгийг нь харуулж буй хэрэг юм. Ямартай ч одоогоор нэр цэвэр байгаа тvvнийг Ерєнхий сайд Ч.Сайханбилэг батламжлах нь чухал гэдгийг тvvний ойрын хvн хэлж байсныг дурьдах нь зvйтэй байх. Гэхдээ тэрбээр улстєрд дэмжлэг сайтай ч тийм амар засаг ноёны суудалд суухгvй бололтой.
Учир нь Засаг даргын суудлаа єгєєд долоо ч хоноогvй байгаа С.Ганбат єєрийгєє хууль бусаар халагдсан хэмээн хуулийн байгууллагад хандахаар болсон. Тэгээд ч тvvний гэм буруутай vйлдэл тогтоогдоогvй байхад аймгийн ИТХ-ын АН-ын нєхєд МАН-ынхантай нийлж хор хутгаснаас, тvvний суудлыг авсан гэж ярьж буй юм. Єєрєєр хэлбэл, тус аймгийн ИТХ дахь МАН-ын бvлгээс Засаг дарга С.Ганбатыг Тєрийн албаны тухай хуулийн 10.1, 17.1, 21.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуулийн 5.1, 78.1, 78.2, Концессын тухай хуулийн 18.5, 19.3, Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолын 4.3, 5.4, 1998 оны 188.3, Сангийн сайдын 2012 оны 239- дvгээр тушаалын хавсралтын 2, 3 дугаар заалтыг тус тус зєрчсєн тул огцрох ёстой гэж vзжээ.
Энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга Д.Зоригтбаатар “Засаг дарга С.Ганбатын асуудлыг ИТХ-аар хэлэлцэж, ил санал хураалт явуулахад 28 тєлєєлєгчийн 18 нь тvvнийг огцруулах саналыг єгсєн.
Тэрбээр хууль зєрчсєн vйлдэл удаа дараа хийсэн учир ийм шийдвэр гаргахад хvрсэн. Тухайлбал, аймгийн боловсролын болон Байгаль орчны газрын дарга нарыг хууль зєрчин томилсон. Тєрийн болон орон нутгийн ємчит газрыг ИТХ-аар хэлэлцvvлэлгvй олгосон нь тогтоогдсон. Аймгийн тєвийн хамгийн чухал газар болох Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зєвшилцєлгvй дур мэдэн эзэмшvvлсэн. Мєн аймгийн байгаль хамгаалах сангийн мєнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зєрчил илэрсэн учраас огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерєнхий сайдад хvргvvлнэ” хэмээсэн юм.
Хамгийн хачирхалтай нь аймгийнхаа ИТХ-д багагvй суудалтай АН-ынхан дотроо хоёр хуваагдсан учраас С.Ганбат даргыг авч vлдэж чадалгvй ИЗНН-аас угшилтай нам бус С.Отгонбаатарт боломж олгосон нь энэ аж.
Ерєнхий сайд энэ асуудлыг хараахан авч хэлэлцээгvй боловч С.Отгонбаатарыг Засаг даргаар батламжлах магадлал нь єндєр байгаа гэнэ. Харин улстєрийн ажиглагчдын хэлж буйгаар “МАН ирэх оны сонгуулиас урьтаж орон нутгийг гартаа авахаар санаархсан нь энэ vйлдэл. Vнэхээр С.Ганбат ийм олон удаа хууль бус шийдвэр гаргаж байсан юм бол яагаад єнєєг хvртэл дуугараагvй вэ гэдэг нь хачирхалтай. Тиймээс тvvнийг зохион байгууллалттайгаар намынх нь нєхєд МАН-тай нийлж хавсайдан унагалаа. Олонд “Брау хаус”-ын босс гэггдэг С.Отгонбаатар Засаг даргаар сонгогдлоо гэхэд улстєрд маш сонин имиж бvрднэ.
Гэхдээ Ерєнхий сайд тийм ч амархан тvvнийг батламжлахгvй байх” гэж хэлж байсан юм. Ямартай ч єнгєрсєн хугацаанд дуулиан шуугиан тарьж байсан дорнодчууд дахин шинэ Засаг даргын нvvр vзэх нь тодорхой боллоо.
Зочин · 2015/03/21
MONGOL 999-D 20000 AJ AHUIN NEHJUUD 1.000.000 TOGROG DANSAND NI HIISEN ENE YAASAN BEE OTGONBAATARAA ODOO HUUTEI NI ENE MONGOO AVNAAAA