Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын тухайд таатай мэдээлэл төдийлөн үгүй. Сонгуульд удаа дараа нэрээ дэвшүүлэн өрсөлддөгч өөрийнхөө нэр хүндээс болж өвдөг шороодно. Дүүргийн намын үүргийг толгойлохоороо намаа хагалган бутаргах ажиллагаа явуулна.

Хооронд нь талцуулахаас эхлээд бусад улстөрийн хүчнүүдтэй хуйвалдаан зохион байгуулдаг нь ч баримтаар нотлогдсон зүйл. Үүгээр ч зогсохгүй бизнес нь ч улстөрийн олигархи бүлэглэлийн дэмжлэгтэйгээр явдаг гээд олон зүйлийг дурдаж болно. Тодруулбал бохир аргаар бизнесээ явуулдаг гэсэн үг.  

 

      Тэр өдгөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэж байгаа. Хараахан жинхэнэ дарга болоогүй түүнийг тун удахгүй жинхэлэх эсэхийг шийдвэрлэнэ.

 

     Яг ийм эгзэгтэй цаг үед түүний тухай таагүй мэдээлэл улам бүр сөхөгдөх болжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл 3.4 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж байх шиг. Учир нь Л.Эрхэмбаяр нь “шинэчлэлийн” хэмээх Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд өөрийн эрхэлдэг “Түмэн шувуут” компанидаа 3.4 тэрбум төгрөг төрөөс авчээ. Өөрөөр хэлбэл, өндөг тахианы махны үнийг бууруулж, тогтвортой байлгах болзолтойгоор шүү дээ.

 

     Гэтэл энэ компаниас зах зээлд нийлүүлж байгаа өндөг болон тахианы махны үнэ буурахгүйгээр үл барам улам ч нэмэгдэж хэрэглэгчдэд хүрч байгаа тухай гомдол байгаа юм. Тиймээс Л.Эрхэмбаярыг төрөөс авсан 3.4 тэрбум төгрөгөө хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн хаа хаанаа хардаж байгаа юм. Ингээд зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн хэсэг нөхөд төрөөс авсан 3.4 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгуулна хэмээв.

 

Н.Дөл