С.Баяр, “Хан ресурс”, 100 000 000 $-ын өр
2015/03/22
АСУУДАЛ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцлав.
Үндэслэл нь энэ компани нөхөн сэргээлт хийгээгүй гэв. Уг нь дээрх дүгнэлтийг гаргасан манай МХЕГ-ын байцаагчид дөрөвдүгээр сард нь очиж хяналт хийчихээд “Болж байна, сайхан байна...” гэж магтаж магтаж буцжээ.
Гэтэл тэрхүү ажилласных нь дүгнэлт улсын баяр наадмын өмнөхөн “цаас” болохдоо ингэж шийдсэн байна.
“Хан ресурс”-ынхан ч бужигнаад явчихаж. Тэр үед Ерөнхий сайд С.Баяр байв. МХЕГ, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газар, бүр Ерөнхий сайд хүртэл хандсан гэдэг. Манай хариу ойлгомжтой. Асуудал нэгэнт шийдэгдсэн, эзэн нь юмаа мэдье гэсэн биз.
Гэвч эцэст нь лиценз цуцалсны цаад шалтгааныг манайхны учир мэддэг улсаас хэн нэг нь “Хан ресурс”-ынханд хэлээд өгчихөж. Тэр нь улс төр, хууль хяналт, бизнесийн хүрээнийхний барим тавим нотлон ярьдгаар Ерөнхий сайд С.Баяр Орост айлчлахдаа амласнаа ийн биелүүлсэн болж таарав. Тэрээр Орост айлчлахдаа хамтдаа “Дорнод уран” байгуулж үзүүлээд өгье, би дор нь шийдчихнэ гэчихээд ирсэн гэдэг.
Ингээд манай Засгийн газрыг гуйж гувшсаар, өмнө нь яажшуухан хамтарч ажиллахаар тохирч байснаа сануулан хоёр жилийг үдэж. Тэгж тэгж анх лиценз эзэмшин үйл ажиллагаа эхлэхдээ манай Засгийн газартай байгуулж байсан гэрээнийхээ дагуу 2011 онд Арбитрын шүүхэд хандсан байна.
АРБИТРЫН ШИЙДВЭР ГАРЛАА. 100 САЯЫН ӨРТЭЙ БОЛОВ
За ингээд Монгол Улс Арбитрын шүүхийн өмнө хэд дэх удаагаа ч билээ байцаалгах их ажил эхлэв. Анхны шүүх хурал нь 2011 оны есдүгээр сарын 19-нд боллоо. Манай тал хүсэлт гаргаж “Хан ресурс”-ын гомдлыг хоёр хуваан хэлэлцэхээр шийдэв. Нэг нь энэ асуудлыг харьяаллын маргаан, нөгөө нь нөхөн төлбөрийн маргаан гэж хуваасан байна. 2012 оны тавдугаар сард шүүх хурал болж “Энэ бол арбитрын маргаан мөн байна. Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн шийдвэрийг гаргажээ. 2013 оны арваннэгдүгээр сард дахин шүүх хурал болж хохирлын хэмжээг хэлэлцэв. “Хан ресурс” хохирлоо 358 сая ам.доллар гэж тооцсоноо шүүхэд мэдүүлжээ. Харин эцсийн шийдвэрийг Арбитрын шүүх энэ сарын 3-нд гаргаж, Монгол Улс 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж шийдлээ.
ХЭРГИЙН ЭЗЭД ХААНА ЯВНА?!
Өмнө нь Арбитрт дуудагдаж байсан туршлага бидэнд бий. Тэр бүхний дараа “Хөөрхий бидний монголчуудыг гадаадынхан Арбитртаа аваачаад ингэж дээрэлхэх гэж...” гээд л орж ирдэг. Олон нийтийн сэтгэхүйд иймэрхүү ойлголт суучихсан гэж манай дарга нар үздэг бололтой юм. Мэдээж, заримд нь бий. Энэ удаад байдал өөр байна. Хүний толгой дээрх хялгасыг харахаар, өөрийн толгой дээрх өвсөө хар гэж манай сайхан үг бий. Өвс, хялгас хоёр их ялгаатай. Тэгэхээр 100 сая ам.долларын өрөнд оруулсан буруутныг шууд “Хан ресурс” гэж харахаасаа хариуцсан албан тушаалтнууд маань яаж ажилласаар ийм болгоё гэдгийг харъя.
Хэргийн шавыг тавьсан хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Энэ хүн лүндэн буулгаж , МХЕГ-ын байцаагч нар дүгнэлт гаргаж, түүнийг нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжав нар баталгаажуулан лицензийг цуцалсан тухай дээр дооргүй л ярьж байна. С.Баяр өдгөө Канадад, Америкт амьдарч, хааяа Монголдоо ирж телевизийн ярилцлагад орсон шиг амар жимэр амьдарч буй. С.Энхбат Кувейтэд Элчин сайдаар сууж байгаа бол Г.Манлайжав Физик-электроникийн хүрээлэнгийн дэд даргаар ажиллаж байна. Юутай ч энэ эрхмүүд гадаадын компанийг хохироож, улсаа өрөнд орууллаа гэдгийг Арбитрын шүүх тогтоолоо.
ӨРӨНД ОРОХГҮЙ БАЙЖ БОЛОХ БАЙЛАА
Ийм боломж байжээ. 2009 оны аравдугаар сарын 29-нд С.Баярын оронд Сү.Батболд Ерөнхий сайд боллоо. “Хан ресурс” Монголын Засгийн газарт ээлж дараалан бичиг сачиг илгээж байсан үе. Тэд “үе залгамжлан” гарч ирсэн Ерөнхий сайдад мөн л хандсан байна. Гэсэн ч аятайхан хариу авч чадалгүй байсаар Арбитрын шүүхэд ханджээ.
Шүүхэд хандсаны дараа ч боломж байж болох л байв. Учир нь Арбитр бол олон улсын шүүх. Тэнд танил тал, нутаг ус хамаагүй. Зөвхөн баримтаар асуудлыг шийддэг гэсэн үг. Аливаа асуудлыг хэлэлцэхдээ хоёр талын нотлох баримт гаргаж өгөх хугацааг өдөртэй, цагтай нь гаргаад өгчихдөг байна. “Хан ресурс”-ын гомдлыг хэлэлцэхдээ ч мөн тэгжээ. Монголын Засгийн газар, “Хан ресурс” компани хэдэн удаа тайлбар нотолгоо гаргаж өгөх вэ гэдэг график нь гарчихсан байж. Арбитрын шүүх цаасанд дарагдахгүйгээр асуудалтай ингэж танилцдаг ажээ. Харамсалтай нь манайхан тэр цаг хугацаанд нь тийм ч хангалттай нотолгоо, баримт гаргаж өгдөггүй байсан аж. Тиймээс Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн бол яахын аргагүй 100 сая ам.долларын өрөнд оруулсан хүмүүсийн тоонд орж таарна. Монгол Улс тэдэнд итгэсэн. Тэд итгэл даагаагүй. Тэр байтугай дөрвөн ч удаа болсон шүүх хуралд оролцохдоо тэс хөндлөн асуудал яриад суудаг талаар энд тэнд яригдаж л байна. Хэлдэг ганц үгтэй. Тэр нь “Лицензийг буцаан олгоё” гэдэг гэж байгаа. Түүнээс биш яагаад цуцалсан шалтгааныг хөдөлбөргүй чадалгүй байсаар эцсийн шийдийг гаргуулжээ. Чангахан хэлэхэд шүүх хурал болоход улсын зардлаар юу ярихаа мэдэхгүй хэдэн хүн Франц мэт улс руу аялдаг байсан байгаа юм.
Ж.БАЯРЦЭЦЭГ ГУРВАН САЯ МАЛ ГЭЖ БОДОВ УУ?
Нийтлэлч Баабар нэгэнтээ амны алдаанаасаа болж баахан баалуулж байв. Арваад жилийн өмнө ард түмнийг “хоёр сая мал” гэж хэллээ гээд бөөн л юм болж байв. Харин энэ удаад Төрийн нарийн Ж.Баярцэцэг монголчуудаа гурван сая мал гэж хэлэв бололтой. Тэрээр шүүхийн шийдвэр хүлээж аваад мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Монгол Улс давж заалдах уу, аль эсвэл ярьж тохирох уу. Бидний шийдвэрээс шалтгаална” гэв. Жинхэнэ бүлт үсэрнэ гэдэг энэ. Хэзээнээсээ Арбитрын шийдвэр эцсийнх байдгийг мэдэхгүй хүн ховор болсон цаг. Юу юугүй өрөнд орчихоод “Бид мэднэ” гээд байгаа нь тун ойлгомжгүй. Ер нь тэрээр “Хан ресурс”-ын асуудалаар монголчуудад худлаа мэдээлэл өгсөөр ирсэн гэвэл болно.
Тэрээр 2013 оны наймдугаар сард нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хуульд заасан үүргээ биелүүлээгүй учир “Хан ресурс”-ын лицензийг цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй ч тус компанийг ялах хангалттай нотолгоо бий” гэж байсан. Хаа байна, тэр нотолгоо нь? Ядахад яр гэгчээр эдийн засгийн хямрал нүүрлэж, ширээ сандлаа түлхэлцэж байх зуур нь дахиад 100 сая ам.долларын өр босоод ирлээ.
МОНГОЛ ГУЙЖ, “ХАН РЕСУРС” САЛАХЫН ТҮҮС
Яг одоо Арбитрын шийдвэрийг яаж биелүүлэх вэ гэдгээ манай Засгийн газар бодож байна. Дэг жаяг, дүрэм журам нь ч ийм. Тиймээс “Хан ресурс” компанийн удирдлагуудад 100 сая ам.доллараа хэд хувааж, хэсэг хугацааны дараа өгье.
Эдийн засаг маань хүнд байна, бодооч гэсэн хүсэлт тавиад сууж байгаа ажээ. Хэрэв “Хан ресурс” зөвшөөрвөл Арбитрын шүүхэд тохироогоо уламжлаад хэсэгтээ нам жим сууж болно гэсэн үг. Үүний зэрэгцээ манайхан “Одоо лизензээ авч болно шүү” гэдэг саналаа тавьсаар байгаа гэнэ. Харин “Хан ресурс” Монголд дахин үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхол байхгүй аж. Хэдэн ам.долларын асуудлаа шийдчихвэл бушуухан нутаг буцах минь гэцгээсэн улс байна гэнэ лээ.
ЮУГААР СОРОНЗОДДОГОО БИД МЭДДЭГГҮЙ
Чөлөөт эдийн засагтай зэрэгцсэн уул уурхайн хөгжил дагасан хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд Монгол руу урсч байгаа. “Хан ресурс” тэдний л нэг. Энэ компанийн төв нь Канадад байдаг. Харин Нидерландын компаниараа дамжуулан Монголд орж иржээ. Нидерланд, Монгол хоёр улс бие биеийнхээ хөрөнгөөр оролдохгүй гэсэн “тангарагийн бичиг”-тэй юм байна. Өөрөөр хэлбэл, Монголын бизнес тэр улсад, Нидерландынх манайд ногоон гэрлээр явж байх учиртай гэрээ хэлцэлтэй юм байна. Гэвч 2009 онд гэв гэнэт лиценз цуцлуулснаас хойш тэрхүү гэрээ энэ тэр юу ч биш гэдгийг “Хан ресурс”-ынханд ойлгуулжээ.
Нөгөө талаар гадаадынхан Монголыг сонирхдог шалтгаан бол ердөө л хөрөнгө оруулалтад хамгийн эрсдэлгүй байх үзүүлэлт юм байна. Олон улсын чанартай хөрөнгө оруулалтыг дэмждэг бараг бүх акц, гэрээ конвенцид манай улс очоод элсчихсэн байдаг. Тэр нь л үнэн хэрэгтээ Монгол руу татдаг соронзын үүрэг гүйцэтгэдэг ажээ. Түүнээс биш дэлхийн эдийн засгийн хоёр “мангаа” Орос, Хятадын дундуур наашаа зүтгэнэ гэдэг баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш гэдгийг хөрөнгө оруулагчид хэлээд байдгийн учир энэ ажээ. Харин ийм маягаар хөөж, туусаар эцэстээ наашаа ирэх хэн ч үгүй болох вий гэсэн болгоомжлол том улстөрчид хийгээд эдийн засагчдын амнаас гарах болсон билээ.
Зочин · 2015/03/23
Төрийн албан хаагчийн эдлэх эрх, ямба гэж бий. Одоо төрийн хүний хариуцлагын асуудлыг шударгаар тавих ёстой. баярын лицензийн 100 сая до********, оюу толгойг өр болгосон асуудал дээр хариуцлага тооцох ёстой. Хуулийн сайдын барилга тойрсон улс төржилт 23,2 тэрбумын хохирол төсөвт үзүүллээ. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Энэ нөхрийг гаргасан АН - энэ хохиролыг барагдуулах үүрэгтэй. ОЮУ толгойг өр болгосон баяр, баярцогт нарт ичих нүүр ч алга. Гэрээ сайн болсон гээд яриад явж байх юм. Гэрээ хийсэн хүмүүсийн хувьд сайн болсон байх л даа. Монголд хөрөнгө оруулалт хийсэн 2 тэрбум до********ыг гэрээг үзэглэсэн улс төрчдөөс нэхэх хэрэгтэй. Дуугүй яваад байх ёс зүй алга.
· 2015/03/23
с баяраа чи урт насгүй ш дээ үхэхээсээ өмнө оюу толгойн гэрээг авилгал авч хийсэн гэж хэргээ задлаж монгол эх орондоо буян хийгээч бид чинь оюу толгойгоо буцааж авмаар байна чи ч тийм дүүрчихсэн толгой биш шүү дээ
Зочин · 2015/03/23
ene bayarig atg gazar ***lgaad shorond hii ter mongolin baylagig zarsan oyu tolgoi mon bayrstogtig ***lga
Зочин · 2015/03/23
Энэ МАН, АН ын нам дагасан луйварчид эх оронг минь дампууруулах юм байна.
С.Баяр гэж · 2015/03/23
Баярын тарьсан лай ард түмэнд үнэхээр дөнгө, буулга болж байнаа. Энэ ****** архичин чинь 7-р сарын 1-ний гол хэрэгтэн гэж байгаа. Хүч хэрэглэхийг хамгийн их шахсан хүн шүү дээ. Үнэхээр дургүй хүрмээр амьтан шүү.
Зочин · 2015/03/23
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй