Энэ нийтлэлийн хамгийн сонирхолтой нь төгсгөлдөө гарна. Эхлээд, бидний монголчууд яагаад Хүннүчүүдийг өвөг дээдсээ гэж узэх болсон тухай, одоо яригдаад байгаа 70 тонн шижир алт нь Хүннүчүүдийн чимээгүй хот - "Ноен уул"-ын бунханууд дотор гулдмай хэлбэрээр байгаа эсэх талаар өөрсдийн мэдэх хязгаарт өгүүлье.

Мэдэх хязгаар гэж онцолсны учир нь нэгд, танин мэдэхүй хязгааргуй, хоёрт танин мэдэх явцад алдаа гардгийг харгалзлаа. Дээр нь популист улстөрчдөөс Гацууртын алтны ордын талаар зориуд

илгээж байгаа буруу мессежийг 100 хувь зөв гэж хүлээн авч тархиа угаалган хууртагдагсад олон байгаа.

Бөмбөрцгийн талыг хурааж нэгтгэсэн Чингис хаан 1219 онд Нангиадын бумбын ёсны их эрдэмтэн Чанчунь бумбад илгээсэн захидалдаа Хүннүчүүд нь монголчуудын өвөг дээдэс гэдгийг анх зарласан. Тэрээр их эрдэмтнийг урьсан захиандаа "Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэг улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед ас гарсан хэрэг болвой" гэж бичсэн билээ. Захианд дурдагдсан Шаньюй нь Төв Азийн нүүдэлчин аймгуудын дунд анх удаа төрт улсаа МНТ-ын өмнөх 209 онд байгуулсан Модун Шаньюй хаан юм.

Хүннүчүүдийн хойч үеийн бид бүхэн Улсын их баяр наадам хийхдээ Тулгар төрийн хоёр мянга хоёр зуун хорин хэдэн жилийн ой гэж тодотгоод байгаа нь 209 онтой шууд холбоотой гэдгийг сануулъя.

Тэртээ XIII зуунд Чингис хааны бичсэн урилга заллагын захидлаас 713 жилийн дараа 1912 онд А.Болд гэдэг буриад эр алтны судал хайж, газар ухаж яваад Хараа голын эх рүү Ноён уулын Журамтын аманд байгаа Хүннүгийн үөийн эртний булшийг олсон байдаг. А.Болд нь тухайн үөд Богдын Засгийн газрын лицөнзтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан алтны "Монголор" нийгэмлэгийн инжөнөр байсан бөгөөд Ноөн ууланд эртний булш байгаа тухай Оросын ШУА-д мэдээлжээ. Албан ёсны алтны нинжа энэ буриадын мэдээллийн мөрөөр 12 жилийн дараа П.К.Козловын экспөдиц 1924-1925 онд Ноён ууланд шинжилгээний ажил хийж Хүннүгийн үөийн 200 гаруй булш байгааг тогтоож үүнээс зургааг нь малтаж эд өлгийн зүйлсийг гарган эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан түүхтэй.

УИХ-ын гишүүн С.Оюуны өвөө-шар Дамдинсүрэн (А.Д.Симуков) нь 1927 онд Ноён уулын булшнаас нэгийг малтаж эсгий ширдэг, ургамлын хээ угалзтай давтмал алтан эдлэл, морины дүрстэй. алтан хөөмөл цар, чий будагтай хятад аяга, зах торго зэрэг онцгой сонин эд зүйлс олжээ. АЯга нь гэхэд нийтийн  тооллын I онд одоогийн Хятадын Сычуан мужийн шаазангийн үйлдвэрт хийсэн бүтээгдэхүүн.

Эрдэмтэн А.Д.Симуков булш ухсанаас хойш цаг хугацаа урсан урссаар 88 дахь жилдээ явж байна. Энэ 88-ын сүүлчийн бүтэн хоёр онд нь монголчууд бид Ноён уулан дахь ховор металл 70 тонн шар алтны тухай ярилаа.

Баттай авсан эх сурвалжаар:
-Ноён уулын 70 тонн алт нь Хүннүчүүдийн булш хиргисүүр дотор гулдмай цул хэлбэрээрээ байхгүй. (Тэнд хадгалагдаж байгаа эд өлгийн алтан эдлэлийн зүйлд, тухайлбал алтан хавчаар, бугуйвч, бүсний толь, сав суулганы өнгөлгөө гэх мэтэд хэдхэн граммаар орсон байж болох магадлалтай)

-Яригдаад байгаа 70 тонн гэсэн тоо бол Гацууртын орд газраас уурхайн аргаар олборлож Монгол банкинд килограмм килограммаар нь сар тутам тушаах алтны нийлбэр дүн.

-Гацууртын орд нь Хүннүчүүдийн чимээгүй хотоос 7.5 км зайтай бөгөөд тус Гацууртын орд газар болон ойролцоо нь хөдөөлүүлсэн нэг ч хүннү хүний шарил байхгүй

-Гацууртын орд газар нь доороо цэвдэггүй учраас орчин үеийн техник технологиор тэсэлгээ хийхэд Хүннүгийн үеийн хоёр, гурван зуугаараа мөр даран шороонд булаатай байгаа булш бунханд ямар ч чичиргээ очихгүй. Өөрөөр хэлбэл уурхайн тэсэлгээ нь булшны дээр ургасан модны навч ч хөдлөхгүй алслалд болох төхник үйл ажиллагаа.

-УИХ-аас энэ 2015 оны хоёрдугаар сард Гацууртын ордыг стратөгийн ордод оруулж хуульчилснаар "Сентөрра гоулд Монголиа" компанид тус ордыг ашиглах эрх албан ёсоор хуулийн дагуу нээгдсэн байна.
Дээр дурдсан баталгаат мэдээллүүд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй" гэсэн чигч зөв байр суурьтай нийцэж байгаад бид бүхэн баяртай байна.

Нийтлэлийнхээ эхэнд "популист улстөрчдөөс Гацууртын алтны ордын талаар зориуд илгээж байгаа буруу мессежийг 100 хувь зөв гэж хүлээн авч тархиа угаалган хууртагдагсад олон байгаа" гэж бичсэнийг уншигч танд дахин сануулъя. Үүнтэй холбогдуулж хувь хүний мэдлэг нь танин мэдэхүйн багтаамж, буруу зөрүү ухаарлаас үүдэлтэй байдгийн нэгэн жишээг толилуулъя.

Бие биенээсээ будаа идэлгүйгээр Английн философич Ж.Пристли, Шведийн химич К.Шееле нар 1770-аад оны сүүлчээр хүчилтөрөгчийг зэрэг нээсэн тухай яриа болжээ. Гэтэл уг яриаг сонсч суусан нэгэн эр "Түүнээс өмнө хүмүүс юугаар амьсгалж байваа. Бидний өвөг дээдэс ургамал ногоо шиг нүүрстөрөгчөөр амьсгалж байсан юм болов уу" гэж гайхсан падэг. Ер нь хүн УИХ-ын гишүүн байна уу, сонгогч нь байна уу, хар шар арьстан, дарга цэргээсээ үл хамааран агааргүй бол бүтэж үхэх нь тодорхой. Дээрх хоёр эрдэмтэн урьд нь байсан, хойшид ч байх, амьд амьтныг бүтэж үхүүлдэггүй агаар нь хүчилтөрөгч-02 гэдгийг тогтоогоод химийн шинжлэх ухаанд нээлт хийсэн хүмүүс.

Хүчилтөрөгч нээсэн яриа сонсоод гайхширагч эр ч бас хоосонгүй толгой гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Танин мэдэхүйн мэдлэг нь хүчилтөрөгч 1770-аад оны өмнө байсан эсэхэд тэг (0) заагаад байгаа болохоос ногоон ургамал нүүрстөрөгчөөр "ажилладгийг" бас мэдэж байжээ.

Ноён уул, Хүннүгийн булш, Гацууртын ордыг тойрсон үйл явдлыг дээрх жишээтэй харьцуулж үзье. Яриа сонсогч эр ногоон ургамал нь нүүрсхүчил шингээдэг гэдгийг мэдээд байгаа шиг, бид бүгдээр Ноён ууланд эвөг дээдсийн минь булш бий гэж мэдэж байна. Бас сайхь эр ногоон ургамал хүчилтөрөгч ялгаруулдаг тухай огт төсөөлөлгүй байсантай яг адилаар, Хүннүгийн үеийн булш бүхий чимээгүй хот болон Гацууртын орд газар нь байршлын хувьд ямар ч хамааралгүй гэдгийг бид мэдэхгүй байж. Гацууртын орд ашиглаж 70 тонн ховор металл олборлоход Хүннүгийн үеийн нэг ч булш хөндөгдөхгүй гэдгийг бүр ч төсөөлөхгүй явж иржээ.

УИХ-аас Гацууртын ордыг ашиглах эрх "Сөнтөрра гоулд Монголиа" компанид олголоо, одоо үйл ажиллагаа явуулахад хориг саад тавихгүй бол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин дуудаж эхэллээ гэсэн сайн "мессеж" олон улсад цацагдах юм гэдгийг одооноос бид бүхэн бага зэрэг ээлж дараалан ойлгож эхэллээ.

Эцэст нь эдүгээ хүртэл энэхүү буруу зөрүү ойлголт бидэнд өгч байсан, одоо ч тархи угаах оролдлого хийж байгаа суртал ухуулагчид нь хэн бэ гэдэгт анхаарлаа хандуулж уншигч тантай хамтдаа нэг тунгаая. Сонгууль хаяанд ирснийг давхар бодолцъё.

Манай сониныг шимтэн уншигч нэг эрхмийн ярьсныг энэ далимд сонирхуулъя.
Тэрээр Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр УИХ, орон нутгийн шат шатны сонгууль нэгэн зэрэг нэг өдөр болно гэдгийг бодолцох ёстой гэж хэлж байна. Ард түмний өмнөөс гэж нэр барьж Ноён уулан дахь бурхан болоочдын шарилыг 70 тонн алтнаас илүү үнэ хүргэж яриад байгаа тархи угаагчдыг бүгдээрээ ирэх 2016 оны сонгуульд өрсөлдөх хүмүүс гэж тодорхойлов. Урьд нь УИХ-д дэвшээд ялагдсан хүн Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж болдог байсан нь Сонгуулийн шинэ хуулиар хаагдах болно. Тэгэхээр эдгээр хүмуүс "УИХ-д, нийслэл аймагт, дүүрэг сумд гэсэн гурван шатанд нэг өдөр зэрэг нэр дэвшигч" гэсэн нэг баг болж хайрцаглаж яваа гэнэ. Тийм ч учраас УИХ-д дахин нэр дэвших эрхэм гишүүд, нийслэл болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж сонгогдоод улмаар Засаг дарга болохыг горилогчид, сумын Иргэдийн хуралд нэр дэвшээд орон нутагтаа Бат-Үүл баатар болно" гэсэн бодолтой сонирхогчид гэсэн цоохор баг байгааг гайхах хэрэггүй гэж өгүүллээ. Шимтэн уншигч тэрээр ярианыхаа төгсгөлд бидний чих дэлдийлгэсэн сенсаац мэдээ дуулгалаа.

Ноён уулын ноёдын булш хөндөгдөнө гэж олон нийтийн тархи угааж яваа эдгээр хүмүүс нь удахгүй улс төрийн нам байгуулах юм байна. Тэдний намын хөтөлбөр нь стратегийн орд газруудад Монгол Улсын төсвийг татвар төлөлтөөр бүрдүүлэлцэх гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани оруулахгүй бөгөөд оронд нь монгол нинжа нарыг татваргүй ажиллуулна гэсэн гол заалттай.

Намын нэрээ онцгойлон нууж байгаа бөгөөд баттай бус эх сурвалжаас сонсоход "ХҮН", "ХҮННҮ" гэсэн хураасан товчлолттой үг гэнэ.Намын нэр нь тодорхой биш учраас Улсын Дээд шүүхэд бүртгүүлж албан ёсны нэртэй болохоос өмнө уг улс төрийн байгууллагыг тоон дотор цохиж явдаг ХҮ2 үсгээр орлуулж ярих ёстой гэж шимтэн уншигч тэрээр бидэнд зөвлөлөө.

Түүний яриагаар бол XYZ нам нь зүүний баримжаатай бөгөед "Нам бол популизмын төв клуб мөн", "Нам бол популизмын улаан булан мөн" гэсэн хос уриатай юм байна. Эхний уриагаа намын лого-н дээр кирилл бичгээр, хоёр дахийг нь туган дээрээ үндэсний бичгээр тавиулах ажээ.

 

Б.ДОРЖСҮРЭН