Ч.Сайханбилэгийн засгийн үед Л.Гансүхийн хэрэг шийдэгдэх үү
2015/03/24
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хориод байсан. Гэсэн хэдий ч шинэчлэлийн Засгийн газар огцрохоос өмнө Л.Гансүх батлан даалтад гарсан бол түүнтэй хамт хэрэгт холбогдсон М.Тулга шийдлийн Засгийн газар байгуулагдах үед мөн батлан даалтад гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байв. Ингэснээр АН, МАН хоёр хамтарч Засгийн газар байгуулагдах үед дээрх асуудлаар тохироо хийгдэж, “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэг замхрах нь гэсэн хардлага үүсээд байсан юм.
Гэсэн хэдий ч Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 20-ны өдөр Л.Гансүх нарт холбогдох Эрүүгийн 2014250001748 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зvйлийн 263.2, 150 дугаар зvйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов.
Ямартай ч Л.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон заалтыг сонирхоход, Эрүүгийн хуулийн 150.3.”Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 166.2. “Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байдаг аж.
Тэгэхээр энэ хэрэг шийдэгдэвэл Л.Гансүх нар торгох, хорих ял сонсох бололтой. Гэсэн хэдий ч Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг одоо Ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Тиймдээ ч Н.Алтанхуягийн бодлогыг үргэлжлүүлж байгаа гэх шүүмжлэлд өртөөд байгаа энэ үед Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхгүй байх магадлал өндөр гэх хардлага нийгэмд үүсээд байна. Учир нь олон оролцогчтой хэрэг дээр нь хүчний байгууллагууд нь бүгд АН-д байгаа энэ үед хэрэг удааширна гэсэн хардлага байгаа юм. Тэгвэл АН доторх фракцын зөрчлөөс болж энэ хэрэг хурдан шийдвэрлэгдэх ч магадлалтай. Эсвэл сонгууль хүртэл сунжирч, хоорондоо тойрог суудлаар тохироо хийхийг ч үгүйсгэхгүй. Мөн Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас огцорсон ч “Алтангадас”-ын хүн засаг барьж байгаатай үүнийг холбон тайлбарлах нэгэн ч байна.
Хэргийн талаар цухас сануулахад, өмнөх Засгийн газар “Багануурыг ашигтай ажиллах ёстой” гэж үзсэн учраас тухайн үед ТУЗ-өөс нь тогтоож өгсөн шигшиж ангилаагүй технологийн нүүрсний хамгийн дээд ханшаас илүү үнээр буюу 27 мянга 500 төгрөгөөр авахаар болсон гэдэг. Өөрөөр хэлбэл Багануурын уурхай “Нүүрс” хөтөлбөрт нийлүүлсэн тонн нүүрс тутмаасаа долоон мянган төгрөгийн ашигтай ажилласан гэх. Гэвч “Нүүрс” хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоол байхгүй болохыг АТГ-ын шалгалтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, “Нүүрс” хөтөлбөр гэж анхнаасаа байгаагүй гэдгийг албаныхан хэлж буй гэсэн үг.
Тэгэхээр огт байгаагүй, батлаагүй хөтөлбөрийн үр дүнд иргэд хожсон гэх үгийг Л.Гансүх нарын хүмүүс л өнгөрсөн хугацаанд ярьсныг эс тооцвол түүнийгээ баталж чадаагүй гэдэг. Ингэхээр огт байхгүй хөтөлбөрөөр мөнгө угаасан байх магадлалтай. Үндсэндээ Л.Гансүх зөвлөх анхнаасаа цаасан дээр ч бичсэн шийдвэр байхгүй хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байсныг хуулийнхан шалгаж тогтоогоод яллалт дүгнэлт үйлдүүлэхээр болсон гэсэн үг юм. Гэвч прокурор яллах дүгнэлт хэзээ үйлдэж, шүүхэд шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Ер нь энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа бөгөөд ялангуяа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хэрэг нэг тийш болоосой хэмээн чих тавьж байгаа юм.
П.ТУУЛ

Зочин · 2015/03/25
зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна. Сайхнаагийн засгийн газар харин ч сайн сайхан юм хийж байна даа харин хэрэгжилтэндээ анхаарчуул болно доо
Зочин · 2015/03/25
ard irged ene nvvrs hutulburt mash setgel hangaluun bsan shv zahiin hvnees asuuhadl helne dee
Зочин · 2015/03/25
ard irged ardchilsan namiig mash ih demjdeg shv ard tvmnii songoltoor garch irsen nam shv hen durtai neg ni gargaad tawichihsan bish ee
Зочин · 2015/03/25
saihanbilegiig demjij bna ta bol zaluu mundag uls turch sain muug ylgaj chaddag gej bodoj bna shv nvvrs hutulbur mash zuw tusul bsan
АТГ-ынханд · 2015/03/25
Та нарыг жирийн иргэд их дэмжиж байга шүү. Наад албан ту******лын гэмт хэрэгтнүүд чинь их шахалт, дарамт үзүүлэхийг оролдоно. Бүү шантраарай. МАН, АН хоёр адилхан их идэж ууж, авилга авдаг хүмүүсээр дүүрсэн. Гэхдээ АН нам арай илүү гарчих шиг боллоо. Тийм учраас энэ намын зүгээс их дайралт ирээд байгаа юм. Та нарыг дэмжиж байна.
Зочин · 2015/03/25
saihanbilegee saituudiig hynah yasan bee fasebook-eer dorgio.mn Arabuud temeeg ingej nydaldag gesen bichleg tavisan bna minii bodoloor zohisgui medee bna lee Dorgio.mn-iin humuus temee harin Bi nogoon huvtsastai zaluu bolmoor bh setgegdel tursun shuu
Зочин · 2015/03/25
ene hvniig yu idej uusan geed bgan be ard irgeddee nvvrs hungulttei vneer taraasan gej tervv harin ch buyantai ajil hiisen shv tvvnii achaar heden ch ail haluun dulaan honoj heden ch hvvhed daarahgvi bsan bol zahiin hvnees asuuhadl helne dee harin ene muulaad bga ulsuud medehgvil dee
Зочин · 2015/03/25
yaj ch bodson nvvrs hutulbur mash zuw tsagaa olj garsan. ter ved nvvrsnii vne tengert hadaj manaih ch gsen nvvrsee awch chadahgvil bsan
Зочин · 2015/03/25
ene nvvrs hutulbur chin ard irgeded hvrch chadsan mash zuw hutulbur bsan shv hvn bolgon l tegj yrij bna er ni am saitail bga harin ene jil heregjihgvi gej sonsood ard irged jaahan setgel dunduur hvleej awch bsan ter idej uusan ged bga chin vnen ymu yugii ni idej uuh ym be