ХАМААРАЛ: Сү.Батболд ба Тавантолгой
2015/04/01
УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд. Түүнийг Тавантолгойн ордоос салгаж ойлгох аргагүй. Сү.Батболд гэвэл Тавантолгой л гэж сонсогдоно.
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд. Монголын хөлгүй баячуудын нэг гэгддэг түүний нэр Тавантолгойн “бөөрөнд” наалдаастай явдаг нь учиртай.
Монгол Улсын авралын од болоод байгаа Тавантолгойн анхны эзэн нь тэр. Сү.Батболд авлаа, төрд буцааж өглөө. Дараа нь төрд өгөхөөсөө өмнө нэр бүхий улстөрчидтэй хамтран энэ ордыг ашиглахаар ханцуй шамлаж үзжээ. Мэдээлэл ингээд л хөвөрч өгнө.
Сү.Батболд ба Тавантолгойн хамаарал одоо ч хэвээрээ.
Хэдийгээр Тавантолгойн орд төрд очоод, дахиад “хадамд” гарах болсон ч Сү.Батболдын нэр сонсогдсоор л байна. Тодруулбал, тун урагштай явж байсан Тавантолгойн хэлэлцээ гэнэт гацсан нь Сү.Батболдын Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хийсэн “Чалко”-гийн гэрээтэй холбон тайлбарлаж байна.
Хамаарал 1. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн нэгэн дугаарт Гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон юм. Тэрээр хэвлэлийнхэн, тэр байтугай олны чихийг дэлдийлгэсэн ноцтой баримт дэлгэсэн. Тэр талаар Times.mn мэдээллийн сайтад ингэж бичжээ. “МАХН-ын дарга Н.Энхбаяр ёстой нэг баггүйгээр ч гэдэг юм уу, эмээх, болгоомжлох зүйлгүйгээр, зарим улстөрчдийн нүүрийг нь улайтал үнэнийг дэлгэлээ. Түүнийг Ерөнхийлөгч байхад Таван толгойн нүүрсний ордыг ашиглалтад оруулах тухай яриа хэлэлцээр ид өрнөж байсан билээ. Тэр үед ямар асуудал өрнөснийг, хөшигний ард хэрхэн хор найруулалт явагдсаныг илчиллээ.
Одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад уулзжээ. Тэрээр “Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байгаа, энэ ордыг эргэлтэд оруулмаар байна, Идэж уулаа гээд хардлага дэндүү их байх юм, ийм шийдэл нь дээр гэж үзлээ. Энэ ордыг явуулахад улс төрийн хамгаалалт хэрэгтэй гэж үзэж байна. Т.Бадамжунай орж байгаа. Тэр хүн М.Энхболд гээд хотынхоо фракцаа төлөөлнө. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр бас байгаа. АН-аас Ц.Элбэгдорж орж байгаа. Та үүнд орохгүй юмуу” хэмээн санал тавьсан талаар ярилаа” гэв. Энэ нэвтрүүлэг олон нийтэд хүрснээс хойш хэдэн сар болж байна. Харин мань Сү.Батболд ганц ч үг дуугараагүй байна. Тиймээс энэ асуудал өнөө хэр нь асуултын тэмдэг хэвээр байгаа билээ.
Хамаарал 2. Сү.Батболд Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, ардын намдаа өгсөн үү гэсэн асуулт одоо ч тавигдсаар байдаг. Нийтлэлч Г.Отгонбаяр 2012 оны хоёрдугаар сард яг ингэж асуугаад томоохон нийтлэл бичиж байжээ. Сонгууль болохоос дөрөвхөн сарын өмнө гэсэн үг. Тэрээр “Та өөрөө бол ард түмэндээ өгсөн, охиноо хадамд гаргадаггүй ааштай эцэг шиг хэдэн жил хав дарж байгаад өгсөн гэдэг. Цаасан дээр буулгасан анхны хувилбараар тийм л байх. Гэтэл бодит байдал дээр Тавантолгойн орд өнөөдөр юунд зориулагдаж, хэний “хөзөр” болж байна вэ.
Товчхондоо бол Тавантолгойн орд өнөөдөр хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас амсуулах, улстөрчдийн дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангах сурталчилгаанд л зориулагдаж байна. Төр өөрөө тус ордын нүүрсийг түүхийгээр нь зарж олсныгоо сар бүр 21 мянган төгрөгөөр тараадаг. Эрх баригчид үүнийгээ “сонгуулийн амлалтаасаа 500 мянгыг нь бэлнээр өгч байгаа” гэх. Улстөрчдийн өдрийн хоолных нь таваг шөлний үнэтэй л дүйх 21 мянган төгрөгөөр ард түмнийхээ нэг сарын хэрэгцээг хангачихаж байгаа юм шиг залхтал сурталчлахыг нь яана. Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг ард түмэнд үнэгүй эзэмшүүлж, нэг сая төгрөгөөр үнэлэв. Ингэснээр АН сая, МАН 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлж байгаа юм гэнэ. Сар бүрийн 21 мянгыг оруулбал АН сая төгрөгийн амлалтаа 1.5 сая болгон давуулан биелүүлж, МАН яг хэлсэн хэмжээндээ өгч байгаа юм байх” хэмээн бичиж байлаа.
Хамаарал 3. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх захирал Б.Энэбиш гадаадад гараад лав гурван жил болж байна. Түүнтэй нэгэн сэтгүүлч 2014 оны дөрөвдүгээр сард интернэтээр холбогдож ярилцлага авсан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Тэрээр “...”Эрдэнэс Тавантолгой” компани 2010 оноос Тавантолгойн ордын Зүүн Цанхийн талбай дээр хөрс хуулалт хийж уурхай ажиллуулж, нүүрсээ экспортод гаргаж эхлэхдээ Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авахаар болсон юм. Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой” гэсэн хариулт хэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Энэбиш тухайн үеийн засаглалыг атгагчид буюу Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдын даалгаврыг гүйцэтгэсэн гэдгээ шууд хэлсэн нь энэ.
Хамаарал 4. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн хэлэлцээг гардан хийж байгаа. Тэрээр гацаанд орсон хэлэлцээнийхээ талаар одоогоос яг нэг сарын өмнө нэгэн хэвлэлд ийн ярьжээ. “Том төсөл, том мөнгө, том хөрөнгө оруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдаж буй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавиад байна. Ялангуяа “Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авах асуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулж “Чалко”-гоос 350 сая ам.долларыг тухайн үед аваад “эх орны хишиг” болгон тараасан. Нүүрсний үнэ өндөр байхад боломжийн санагдаж ийм юм хийсэн байх л даа. Одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан. Тиймээс “Чалко”-гийн өрийг төлж барагдуулж чадаагүй.
Одоо 150 сая орчим ам.долларын өр үлдээд байгаа. “Эрдэнэс таван толгой”-д 150 сая ам.долларын өрийг төлөхийн тулд 150 сая ам.долларын олборлолтын зардал гаргах шаардлагатай байгаа. За яахав өрийн учрыг олж болно гэж бодсон ч асуудлын гол нь “Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл “Чалко”-д зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх, өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээ хийсэн юм байна.
Ээдрээтэй, бэрхшээлтэй асуудал бий. Шийдэл олох гэж хичээж байна. “Чалко”-той байгуулсан гэрээний үр дагаврыг сайтар нягтлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Алдаа гаргавал манай Засгийн газар, Консорциум наад зах нь 50 сая ам.долларын торгууль төлөх, цаашилбал Хан ресурсын жишээгээр Олон улсын арбитрт дуудагдах магадлалтай байгаа” хэмээн ярив.
Сү.Батболд ба Тавантолгойн хамаарлын гол гэсэн хэсгүүд нь энэ. Эндээс харвал Сү.Батболд Тавантолгойд байнга нэр зүүгдэж явах эрхэм болж таарах нь. Хэрэв мань эр энэ олон асуултыг эхнээс нь хариултаар нимгэлж байхгүй аваас зузаараад тамтгаа алдах төлөвтэй.
Б.ДАМДИН-ОЧИР
Зочин · 2015/04/02
MUU ***** Sv.Batbold tsaana manj zantai ***** bsan,En uls tor ch geed oorsdigo orgomjlood bga ediin zasgiin Aluurchid.g bvgdiin horoolgoh hergte.Orosin holbooni ylsaas mergen byydag ch yrih hergteee
Аяаа · 2015/04/02
Улс,ард түмний эрх ашгаас урваж хувиа бодож гэмт хэрэг үйлдсэн луйварчидтай тооцоо боддог жамтай.Хамгийн их аюул нь Улсынхаа хөгжил ,аюулгүй байдалд хор учруулж саад учруулж буйд тэсэх аргагүйд хүргэж бна даа. Үүнээс шалтгаалж Ард түмэн их хэлэгнэх болж бна даа.
Аяаа · 2015/04/02
Улс,ард түмний эрх ашгаас урваж хувиа бодож гэмт хэрэг үйлдсэн луйварчидтай тооцоо боддог жамтай.Хамгийн их аюул нь Улсынхаа хөгжил ,аюулгүй байдалд хор учруулж саад учруулж буйд тэсэх аргагүйд хүргэж бна даа. Үүнээс шалтгаалж Ард түмэн их хэлэгнэх болж бна даа.
Зочин · 2015/04/02
ene metiin tsadhaa baisan nobshnuudiig jinhne ustgah heregtei zobhon ooriigoo bodson ***iin nobsh umaa ard tumne nuden deerne ulam yduuraad baihad alban tu****l erh medleeree hamag umiig oortoo abaad baidag adgiin humuus tord olon bna IREEDUIN ZALUUS MINI ENE METIIN ADGIIN SHUNALTANGUUDTAI MASH SAIN TOOTSOO BODOHGUI BOL TA NAR BALRNA SHUU ENE HUMUUS AMID YBAH ERHCH BAIHGUI ULSUUD SHUU
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!