МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэгийг хоолойн цар хүрээтэй сайтайгаас гадна орсон гарсанд унд устай, айлын сайн эзэгтэй хэмээн сайшаадаг.

Мөн багаасаа монгол ёс заншил, ахуй соёлоо дээдэлж ирсэн тэрээр гарын уртай, оёж шидэхдээ сайн гэгддэг.

Нөхөр, хүүхдүүддээ урласан дээл, хувцас ч олонтой юм билээ. Хэдийгээр бусад шиг оёдлын салон нээгээгүй ч түүний урласан хувцсаар гоёх хүмүүс цөөнгүй байдаг.

Тиймдээ ч энд тэнд Жавхлангийн эхнэрийн оёсон дээлийг худалдаж авах юмсан гэсэн хүмүүс тааралддаг болж. Мөн бусад оёдолчид ч гэсэн Эрдэнэчимэгийн оёсон дээлний ур хийц, загварыг дууриах дуртай байдаг юм билээ.