Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын гэргий Б.Нарантуяа бөхчүүдийн эхнэрүүд дундаа ёс жудагтайд тооцогддог нэгэн.

Тэрээр өдгөө Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж буй. Түүнд арал бяртай Даян аваргыг зүлэг ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулж явахад хамтдаа давж, босч явсан үе  олон бий. Өнөр өтгөн айлын нэр хүндтэй гэргий тэрээр айл гэрийн амгалан тайван байдлыг эрхэмлэж явдаг хэмээдэг тэрээр “Миний хувьд нөхрийгөө залуу байхад ар гэрийн асуудал толгой дээр минь байдаг байлаа. Учир нь нөхөр маань бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд гэртээ байх нь ховор. Гэртээ байсан ч ачаалалттай байдаг байсан болохоор тэр үед нь амрааж, хоол ундыг нь тохируулж хийж өгч сэтгэл зүйг нь аль болох тайван байлгах мэт олон үүрэг хариуцлагыг хүлээж байсан.Тиймээс надад үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх, ханьдаа өмөг түшиг болох юмсан, өөрийнхөө сонгосон мэргэжилдээ эзэн болоод сонирхлынхоо дагуу ажиллах юмсан гэсэн бодол цаг ямагт байсаар ирсэн” хэмээн сэтгэлийн үгээ хуучилжээ. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Хөвгүүд нь аавыгаа дууриасан өндөр агаад 45,6 размерын гутал өмсдөг гэсэн.

Бас гэр бүлийн ген гэж байдаг болохоор  хөвгүүд нь том болоод аварга болно, аав ер нь хэдэн настайгаасаа бөхөөр хичээллэж хэдийд бэлтгэл сургуулилтандаа явдаг байсан бэ гээд шалгаадаг гэсэн. Түүнчлэн нөхрийнх нь ялалт бүхэн амттай санагддаг Нарантуяа бүсгүй ханийгаа улсын наадамд түрүүлж аварга болсон тэр жилийн наадмаар өөрийн эрхгүй нулимс унагаж, нуруун дээрх ачаа алга болчихож байгаа юм шиг сэтгэл уужраад явчихсан гэдгээ ч бас нуугаагүй.

Д.Гэрэл