"Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” хэмээх нэгэн гайхалтай арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт болон зохион байгуулагдсан бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар "Miss Wold Mongolia 2014"-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг ажиллаж байгаа юм.

Ийнхүү "Монгол ээж" төслийн нээлт болгож нийслэлийн 9-н дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж тэдэнд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр, ээжүүд хүүхэд багачуудын дундах хөгжилтэй тэмцээн уралдааныг зохиож нэгэн өдрийг гайхалтай өнгөрүүллээ.

“Монгол ээжийн баяр”-ын ерөнхий зохион байгуулагчаар "Монголын урлагийн залуучуудын холбоо" ажилласан байгаа бол хамтран зохион байгуулагчаар "Маамуу" ундаа, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ажиллажээ. Мөн ивээн тэтгэгчээр "Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо", "Hasaji" бренд, "Миракл" эмнэлэг ажиллаа. Дэмжигч байгууллагаар "Монголын үндэсний цирк", "Andra model" агентлаг, "Missha" брэнд, "Portal" энтертаймент, "Ирмүүн агентлаг", "Proline" фото студи, "Алтангэрэл" сан, "Ганаа майхан" ХХК, "Мистер Пицца", "Five management", "Family life" сэтгүүл зэрэг байгууллагууд ажиллажээ. Түүнчлэн “Монгол ээжийн баяр”-ыг "Tv Coctel" хамтлагийн жүжигчин Цоомоо хөтлөсөн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, Монгол поп опера Увертюра хамтлаг, Консонанс хамтлаг, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА П.Жимсээ, дуучин Б.Хонгор, Багахангай дүүргийн соёлын ордоны авъяаслаг хүүхдүүд зэрэг уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж оролцов.

Ийнхүү эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсган байдаг гоо үзэсгэлэнт мисс бүсгүйчүүдийн хэрэгжүүлж буй "Монгол ээж" төслийн нээлтийн арга хэмжээ болох “Монгол ээжийн баяр” ёслол төгөлдөр болж олон мянган ээжүүд, тэдний бяцхан үрсийг баярлуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.