Улаанбаатар хотын дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажил энэ сарын 1-нээс эхэлжээ.

 

Уг ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг энэ сарын 3 хүртэл сэтэлж, дулааны шугамын шинэчлэлийн ажил өрнүүлэх юм. Мөн Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 7–25-ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийхээр болжээ.