Манай улс жил бүр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг болсон Тэгвэл ирэх Бямба гарагт буюу 6-ны өдөр тохиож байна.

Энэ өдөр Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нарт даалгаад байгаа юм. 

Мөн Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”,Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр болжээ.