“Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө хүний аминд хүрэхээс ч буцахгүй”
2015/06/11
Хаврын улиралд элдэв жагсаал ар араас болдог билээ. Тэгвэл өчигдөр нэгэн сонин эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм. Тодруулбал, Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар мэдээлэл хийв.
Тэд энэ үеэрээ Сентерра Голд ХХК-ийн Гацуурт төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болсныг эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдлээ.
Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай Ноён уулыг ухахгүй байх зайлшгүй шалтгаануудыг танилцуулсан юм. Шалтгаан нь: Ноён уул бол Монголчуудын хоймор, хийморь, шүтээн Ноён ууланд ихэс дээдэс хаадын булш байгаа Ноён уул бол бидний 2200 жилийн омогшил бахархлыг төрүүлдэг газар Ноён уул бол зөвхөн монголчуудын асуудал биш. Ноён уулын асуудал бол Түрэг, Уйгур, Жужан их гүрнүүдийн асуудал Ноён уул бол урт нэртэй хуулийн үйлчлэлд багтсан ойн сайн бүхий газар. Ноён уул бол гол мөрний урсац бүрддэг газар. Ноён уулаас 22 гол урсаж гарч байгаа. Гацууртын ордын орчимд хаан хор гэгдэх хүнцэлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 5,000 дахин их байгаа. Орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Гацууртын ордыг ашиглах одоогийн гэрээгээр улс орон нэг хувийн л ашиг олно.
Иймд энэ ордыг ашиглаж эхэлбэл төр засгаас асуухгүйгээр Ноён уулын булшны тоог нэмнэ хэмээн онцлон анхаарууллаа. Булшийг нэмэх талаар тэрбээр "Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө хүний аминд хүрэхээс ч буцахгүй гэж ойлгож болно" гэсэн юм.
ТББ-уудын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын чуулганаар Гацууртын орд газрыг стратегийн орд болгох шийдвэр гаргаснаар Ноён уулын дархан байдалд халдах боломж бүрдсэн гэж үзэж байгаа гэдгээ ч дурдав.
Мөн Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Гацууртын ордыг олборлож эхэлбэл газрын хөрсний мөнх цэвдэгт нөлөөлж, улмаар тодорхой хүрээнд доргилт үүсэн, булш бунхан устаж, хүнцэлийн хор ялгаран, хүн, мал, хөрс, усыг хордуулж эхэлбэл хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Тиймээс Ноён ууланд гар хүргэхгүй байх хэрэгтэй” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү тэд сэтгүүлчдэд мэдээлэл өгснийхөө дараа МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноож, ялын тогтоолыг уншиж зан үйлдсэн юм. Урьд өмнө нь талбай дээр жагсч эсэргүүцдэг байсан бол өдгөө бөөгийн отогт эсэргүүцлийн жагсаал хийж байгаагүй.
Зочинselenge · 2015/06/19
noen hairhaniig avarlaa.tatgalsan gishuuddei bayarlla 16 ond songuuli ene dungeer 90 huvtai.demjsen oyun sarangrl nuguu kazak hen bilee de tgd tsuvraad lalruudad ur huuhed chin uheh boltugai gj eruue.hohi n p.nuud
Зочинbaigal · 2015/06/19
baigal odo gaigui bson.urid n zavaarahiig jinhene zaaj ugdug bsan sain aja
Зочинbaigal · 2015/06/19
***nbilegiin durs 8 gazar ***taagdsan ene bol sain ajil.muu uil huuhded.ehner bol 94 ond zavaarahiig uzuulsah shde
Зочин · 2015/06/12
Оюутолгойгоос авах татвараа,, баялагынхаа үнэ цэнийг олж авч чадахгүй байж ,Хэрвээ ухуулах дээрээ тулвал нинжа нараар ухуулаад татвараа авсан нь хамаагүй дээр,Тэд чинь ядаж л Монгол хүн
МАНАН · 2015/06/11
Эзэнгүй төрийн эмэгнэл хүн алхаас ч айхгүй болсон байгаа
Зочин · 2015/06/11
SAIHANBILEG ULS ORON URUUDAJ BAIGAA UYED ARD TUMEN YADUU AJILGUI ORLOGOGUI BAIGAAG DALIMDUULAN YAARAN SANDRAN GAZRIIN BAYLAG UUL UURHAIN MUU GEREEG NUUTSAAR GADAADAD OCHIJ GARIIN USEG ZURSAN. OVOG DEEDSIIN MIN ONGON SHUTEEN BULSH BUNHAN HADGALAGDAN BAIGAA ARIUN DAGSHIN LUS NOYON UULIIG UHAH TALAAR YARIJ BAIGAA N OLON HUNII DURGUITSLIIG HURGEJ BAINA.
Зочин · 2015/06/11
Эрүүл бус хүмүүсийн цуглуулга. Ийм хүмүүс амьдралдаа гомдож бас атаархаж байдаг ажгуу.
Зочин · 2015/06/11
бөөгийн ************ хий ****** луйварчин нарт
Зочин · 2015/06/11
Тусгай хамгаалалтанд авчихаа биз дээ
Зочин · 2015/06/11
Монгол хүний амийг тоохгүй байгаа хүн бол улсын дайсан. Ард түмнээ ажилтай болгоод орон нутгаа хөгжүүлээд уул усаа хамгаалаад явах гаргалгаа зөндөө байна. Энэ эх орончид Гацууртыг ил аргаар олборлож байхад хаана байсан юм. Монгол хүмүүсийг хооронд нь алалцуулж, шатааж, буудаж дэлбэлчихээд монгол хүүхдүүдийг өнчирүүлчихээд эх орон ярих нь утгагүй нэгдүгээрт одоо амьдарч байгаа монгол хүнээ бодох хэрэгтэй
Зочин · 2015/06/11
ухуулахгүй байх нь зөв нинжа нэрыг ч оруулахгүй байх хэрэгтэй. Төрийн хамгаалалт гэж нэг юм байдаг биздээ
Зочин · 2015/06/11
NOEN UUL UHUULAHGUI GEVEL NINJAGIIN GARAAR ORJ ALTCHGUI TUUHIIN DURSAGALCHGUI SUIDTSEN BAYLAG LHOTSORNO
Зочин · 2015/06/11
Ene hun **** t**** , shoroond bulna geed baigaa humuust huleelgeh hariutslaga gej alga uu ??? Tagnuul tsereg tsgdaa gej manaid bna uu ???...Baidag bol ajlaa hiigeech ee...!!!!
Зочин · 2015/06/11
ene avgai chini hadgalamj zeeliin hohirogch geed yavaad bsan .odoo yamar chigleleer ***ntaaj hiij bgaa um bol do huurhii gej de hu .....