Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар өнгөрсөн тавдугаар сарын 17-нд 15 настай, эрэгтэй А, 15 настай, эрэгтэй Х нар “Ховд” голын усанд осолджээ.

Тэгвэл тэдгээр хөвгүүдийн нэгнийх нь цогцосыг өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг олсон байна. Тодруулбал, өчигдөр орон нутгийн цагаар 13 цаг 25 минутанд 15 настай А-ийн цогцосыг осол болсон  газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олжээ. Талийгаачийн цогцосыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь хүлээлгэж өгсөн гэв.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Эрэн хайх аврах бүлгийн дарга, Онцгой байдлын дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан 4 албан хаагчын бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг  нөгөө хүнийх нь цогцосыг үргэлжлүүлэн хайж байна гэж орон нутгийн эх сурвалж мэдээллээ.