УИХ-ын 2016 оны сонгууль эхлэхэд нэгхэн жил үлдлээ. Тиймээс эрхэм гишүүд тойрог руугаа байн байн явж, Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орохыг дор бүрнээ хүлээж суугаа. Хүлээх ч гэж намууд сонгуулийн тогтолцооны талаар ханцуй дотроо наймаалцаж байгаа биз. 
 

Хэдийгээр ирэх сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа хуульчлан өөрчлөөгүй ч МАН, АН-ынхан "Намын жагсаалтаар нэр дэвшдэгийг хэвээр үлдээх нь зөв" гэдэг дээр санал нэг байгаа сурагтай. Харин улстөрчид тэрүүхэндээ уяа сойлгоо тааруулж, Тавантолгой, Оюутолгойгоор улстөржиж сонгогчдод гоё харагдах "жүжиг"-ээ хэдийнэ найруулан тоглоод эхэлчихсэн. 
 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг өглөө, үдэшгүй хэвлэлээр муулж "Дубай явах хүн байвал Ч.Сайханбилэг аль нэг газар мартсан, эсвэл архидаж байгаад орхиод ирсэн нэг цаасыг захиж авчруулмаар байна" гэж байгаа бол "Женко" Х.Баттулга, MCS-ийн Ж.Оджаргал нарын ашиг сонирхолд дөрөөлсөн улс төр үргэлжилж байна гэж болохоор. 
 

Харин Х.Баттулга гишүүн Баянхонгороос дөрөв дахиа сонгогдох бэлтгэлдээ зориулж уу, эсвэл Тавантолгойн тухай сэдвийг дээд цэгт нь тултал "халууруулах" гэсэн үү сошиал улс төрийнхөө хүрээг улам тэлэхээр шийдсэн бололтой. 


Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр твиттерт 15 мянгаас дээш дагагчтай жиргээчдийг Шанхайд, 30 мянгаас дээш дагагчтайг нь Хайнаньд аялуулах гэнэ шүү. Сонгууль дөхөж сошиал медиагийнхан эрэлттэй болж байгаа нь энэ 

Үргэлжлэлийг эндээс уншина уу